"ИРМА" ХАР САЛХИ ЗАМД ТААРАЛДСАН БҮХНЭЭ СҮЙДЭЛЖ БАЙНА



Карибын тэнгист догшин хар салхи "Ирма" дэгдэж, замд тааралдсан бүхнээ устган сүйтгэж, үнсэн товрог болгосоор байна. 300 км/цагийн хурдтай энэхүү хар салхины улмаас одоогоор зургаан хүн нас бараад байгаа ажээ.

Антигуа, Барбуда, Сен-Мартен, Сент-Бартс зэрэг арлуудыг "Ирма" хар салхи дайран өнгөрөхдөө ургаа модыг үндсээр нь булгалж, тухайн нутаг дэвсгэрийн цахилгааны холболтуудыг сүйтгэжээ.

Хар салхины тавдугаар түвшин буюу хамгийн өндөр түвшинд хүрээд буй "Ирма"-гийн гамшгийн улмаас Францын эзэмшил Сен-Мартен арлын 95 хувь нь сүйдсэн гэж мэдэгдэв. "Энэ бол байгалийн аймшигтай гамшиг. Арлын 95 хувь нь сүйдлээ. Ийм аймшигтай хүчний өмнө хэн ч барьц алдаж, балмагдахаар юм байна" хэмээн Сен-Мартен арлын зөвлөлийн нэгэн гишүүн хэвлэлд мэдээлжээ.

Мөн ойролцоохь арлуудын цахилгаан холболтуудыг сүйдэлсэн тул дэлхий дахины харилцаанаас бүрэн тасалжээ.

Антигуа ба Барбудагийн Ерөнхий сайдын өгүүлснээр бол тус арлын байшингуудын 90 хувь нь сүйдэж, нэг хүн амиа алдсан байна. Тус арлын хохирлын хэмжээг 150 сая ам.доллар гэж тооцсон аж.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр