​ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 10 ХҮН ГЭМТСЭНИЙ 6 НЬ БАГА НАСНЫ ХҮҮХЭД БАЙВ


2017 оны 9-р сарын 06-ны Лхагва гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна.

Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 393 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 330 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 10 хүн гэмтэж бэртсэнээс 6 нь бага насны хүүхэд байсан бөгөөд бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өөртөж гэмтэж бэртсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 ослын улмаас 9 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтэж, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг шалгаж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Д.Нянтайсүрэнгийн гудамж Улаанхуарангийн замд V.touareg маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 26 настай М, 4 настай С, 2 настай С, 7 сартай С нарын 4 хүнийг мөргөж гэмтээсэн байна. Хэргийг Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж. Тиймээс замын цагдаагийн албанаас иргэдэд таны хүүхэд замын хөдөлгөөнд буруу оролцсоноороо амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй гэдгийг байнга санаарай, хүүхдийн ирээдүйн төлөө хүүхэд олноор замын хөдөлгөөнд оролдог газруудад хурдаа хасч байхыг анхаарууллаа.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр