Улаанбаатар өдөртөө 16 хэмийн дулаан үүлэрхэг байна. Харин шөнөдөө 6 градусын дулаан бороотой байх нь.
Баруун аймгуудын нутгаар: Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 15-20 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зарим газраар 6-8-нд 12-14м/с, 9-нд 16-18м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. 4, 9-нд нийт нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 14-19 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Нутгийн баруун хэсгээр, бороо, Хэнтэй уулсаар хур тунадас орно. 6,7-нд салхи зарим газраар 14-16м/с, 9-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус, бусад хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 16-21 градус, бусад хугацаанд шөнөдөө 6-11 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. 6, 9-нд шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар: Нутгийн зарим газраар 14-16м/с, 8-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 9-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 8-13 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна