​Ц.МӨНХНАСАН ЗАСАГ ДАРГЫН ДААЛГАВРААР СУМДУУД АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ


Архангай аймагт хуш модны самар их ургадаг байна. Тиймээс самрын ургац арвин байх үед нутгийн иргэд ч самар түүж ашиг орлогоо нэмэгдүүлдэг аж. Иргэд ийнхүү самар түүхдээ болц гүйцээгүй байхад нь түүж, хуш модыг гэмтээх явдал гардаг бөгөөд энэ нь байгальд их хэмжээний хохирол учруулдаг байна. Тиймээс Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан хуш модны самрыг болц гүйцэхээс өмнө хууль бусаар түүж бэлтгэх, худалдах, худалдан авахаас урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал жуулчлал ихэссэнтэй холбогдуулан төвлөрсөн хог хаягдлыг татан зайлуулах ажлуудыг хэрэгжүүлж ажиллахыг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт үүрэг болгож албан даалгавар хүргүүлсэн билээ. Аймгийн засаг даргын албан даалгаврыг хүлээн авсан сумдын дарга нар аймгийн засаг даргын үүрэг даалгаврыг биелүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.

Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа ахлан нийт арван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Албан даалгаварт тусгагдсан ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХГ, ОБГ, Цагдаагийн газар, Орхон Чулуут голын сав газрын захиргаатай хамтарч сумдын ИТХ-ын дарга, Засаг дараг, ЗДТГ-ын дарга нарт байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, самар байгалийн дагалт баялгийг зохистой ашиглахад хэрхэн анхаарах, усны аюулгүй байдал, хог хаягдлын талаарх хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа.

Байгаль орчны талаар авах зарим арга хэмжээг авчЫ хэрэгжүүлэх албан даалгаврын хүрээнд иргэдээс мэдээлэл авах нээлттэй утас ажиллуулах, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах зэрэг ажлуудын төлөвлөжээ. Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан нутгийн иргэддээ түүхий самар түүж мод бут хугалах, хог хаях зэрэг асуудлыг гаргахгүй болсон үед нь түүж хэрэглэж, худалдаалахыг уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр