ОРЦНЫ ШИТНЭЭС ГАЛ ГАРЧ, ОРШИН СУУГЧДЫГ САНДАРГАЛАА


Уг үйл явдал өглөө 08:00 цагийн үед болов. Сүхбаатар дүүргийн 1-р хороо 23-р байрны тоот орцны 5 давхарын шитэнд гал гарч, тухайн давхар тэр чигээрээ хоолой хорсгосон харанхуй утаа болсон байсан юм. Шитний хажуугийн хаалганд амьдардаг айлын хувьд хаалга руу нь гал авалцаад нэлээд сандрав.

Оршин суугч иргэний хэлж байгаагаар бол унтаж байхад нь гэнэт л гэр нь утаа болж, хоолой хорсож эхэлсэн байна. Ингээд хаалгаа онгойлгоход хажуугийн шитнээс нь утаа гарч, гал маналзаж байжээ. Сандрахдаа гадагшаа гарч, гудманд явж байгаа хүний утсаар дуудлага өглөө гэсэн юм. Ямартай ч утаа нь улам нэмэгдэж, гал авалцах үед оршин суугчид бүр их сандарч, эхэлсэн бөгөөд шитний хажуугийн хаалганд амьдардаг иргэн хаалга руу нь орох гээд байгаа гал руу ус цацаж, намжаах байдлаар галынхныг хүлээж байв.

Дуудлагын дагуу албаны хүмүүс ирж галыг унтрааж, аюулгүй болгосон юм. Ер нь бол тог цахилгаанаас үүдсэн, хог шатсан гэх мэт ахуйн галын дуудлага онцгой байдлын газарт нэлээн ирдэг. Тухайн гал гарсан орцны иргэдээс галын хор байгаа эсэхийг асуухад бүгд толгой сэгсэрч байв. Харин гэр рүү нь гал орчих вий хэмээн айж, сандарсан иргэний хувьд усаар галыг намжаах оролдлого хийж байлаа. Цахилгаанаас үүдсэн галын ус цацах нь эсрдэлтэй алхам. Галын аюул тохиолдоход иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах, гэр, орон байранд галын аюулгүй байдлын ямар багаж, хэрэгсэл байх ёстой талаар иргэдэд зөвлөмж зөвлөгөө, мэдээлэл байдаггүй нь энэ үйл явдлаас харагдсан юм. Тиймээс холбогдох байгууллагууд нь анхааралдаа авна биз ээ.

Дашрамд дуулгахад СӨХ-үүд нийтийн эзэмшлийн хэсэгт байдаг тоолуур, шийд, дамжуулагч утас зэргүүдийн ашиглалтын шаардлагыг хангуулж, тогтмол засвар үйлчилгээ хийж байх ёстой байдаг аж.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр