АНЖЕЛИНА ЖОЛИ ОДОО БИ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ ТУЛ АЖЛАА ХИЙХГҮЙ БОЛОХГҮЙ



Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли Telluride Film Festival кино наадамд өөрийн найруулсан First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers кинотойгоо очлоо. Тус кинонд Камбожийн хүний эрхийн төлөө тэмцэгч, зохиолч эмэгтэй Лун Аны амьдралын бодит түүхийг өгүүлдэг ажээ.

42 настай жүжигчин сүүлийн нэг жилийг даван туулахад маш хүнд байснаа мөн дурьджээ. Брэд Питтээс салж, хүүхдүүдээ өсгөх болсон Анжелина Жоли аль болох инээмсэглэхийг хүсдэг ч гэсэн сэтгэлзүйн хувьд хүнд цохилтод орсоноо ний нуугүй ярьсан байна.

"Заримдаа ч би зүгээр л үргэлжлүүлээд амьдарья л гэж боддог. Заримдаа амьдралаа бүрэн хяналтдаа байлгаж байгаа юм шиг санагдавч, заримдаа мөн тэр хяналтаа алдчихсан л явж байдаг. Ганцаараа байх муухай юм. Надад таалагдахгүй байна. Би ийм болохыг хүсээгүй. Ганцаараа байлаа гээд сайхан юм алга. Их хүнд байна.

Сэтгэлзүйн хувьд их хэцүү жил өнгөрлөө. Гэтэл бас бие өвдөнө. Эрүүл мэнддээ байнга анхаарахгүй бол болохгүй болсон. Нэг хүчтэй цохилтод орчихсон мэт санагдаж байгаа. Намайг уурлаж бухимдаж адгаад байхаар хүүхдүүд маань ч амьдралын аз жаргал, инээд хөөрийг бага мэдрээд эхлэх шиг. Гэлээ ч би аль болох л инээмсэглэхийг хичээдэг. Энэ бол аз жаргал ерөөсөн мэндчилгээ ирдэгтэй л адил. Гэвч амьдрал дээр инээх зүйл бага харагдана.

Одоо би өрх толгойлсон эх. Тиймээс ажлаа хийхгүй болохгүй. Хүүхдүүд минь том болоод эргээд ээждээ тусална гэж би найдаж байгаа" хэмээн Анжелина Жоли өгүүлжээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр