Д.ГАНБАТ: НҮҮРСИЙГ ВОСТОЧНЫЙ БООМТОД ХҮРГЭХ НЬ ЭДИЙН ЗАСАГТ ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ


ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Находка дахь "Восточный" боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Боомтын үйл ажиллагаатай танилцахад Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх нар байлцлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, "Оросын төмөр замууд" НХН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров, ОХУ-ын Тээврийн дэд сайд бөгөөд Далайн болон голын тээврийн холбооны агентлагийн дарга В.А.Олерский нар далайн боомт дахь нүүрс дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг газар дээр нь ийнхүү танилцуулжээ.

Тус боомтын үйл ажиллагаа, давуу тал, ач холбогдлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас "Блүүмбэрг Монголиа" телевиз тодруулга авсныг хүргэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: Владивостокийн Восточный боомтоос Япон, БНСУ руу экспортлож байгаа нүүрсний илчлэг 6000 ккал буюу манай Тавантолгойн нүүрсээс 1000 гаруй ккал-оор бага илчлэгтэй байна. Тиймээс бид нүүрсээ угааж, тус боомтоор Япон, БНСУ-ын зах зээлд нийлүүлэх асуудлыг Оросын талтай хамтарч шийдвэл Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Энэ үүднээс далайд гарцгүй манай орны хувьд төмөр замаар нүүрсээ тээвэрлэхийн тулд Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж гол төмөр замтай холбох улмаар зүүн хойшоо Сайншанд-Хөөт- Чойбалсан-Эрээнцав чиглэлд төмөр замаа бариад холбочихвол бид зүүн коридорын төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломж бүрдэх юм. Хэрэв Оросын талтай хөнгөлөлттэй тариф тохирч чадвал Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадвар дээшлэх дүр зураг харагдаж байна. Саяхныг хүртэл тус боомт манай Өмнөговийн Цагаанхад шиг битүү хар тоос бужигнасан, ил задгай нүүрсээ буулгаж ачдаг байсан бол сүүлийн 5 жилд дорвитой хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц, технологио шинэчилснээр маш их дэвшил гарсан байна. Мөн нүүрсний тоосжилтийг усан хөшиг үүсгэн дарж, ногоон байгууламж ихээр байгуулсан жишээг манай уурхайнуудад нэвтрүүлбэл ихээхэн үр дүнтэй гэдгийг харлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 3 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 5 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 6 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 7 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 7 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 8 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 10 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 10 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28