ХЭРЭГЛЭЭНИЙ СТАНДАРТЫН ШААРДЛАГЫГ ЗӨРЧСӨН ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ

Admin
2 цагийн өмнө

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобусны стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор "Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт" шалгалтыг зохион байгуулсан билээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 214 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс шалгалтанд 44 сургууль, 1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан байна.

Үүнд: Баянзүрх дүүрэг 13 сургуулийн 21 автобус
Баянгол дүүрэг 7 сургуулийн 10 автобус
Сонгинохайрхан дүүрэг 3 сургуулийн 3 автобус
Сүхбаатар дүүрэг 12 сургууль, 1 сургалтын төвийн 30 автобус
Чингэлтэй дүүрэг 1 сургуулийн 1 автобус
Хан-Уул дүүрэг 5 сургуулийн 13 автобус
Налайх дүүрэг 2 сургууль, 1 цэцэрлэгийн 3 автобус
Багахангай дүүрэг 1 сургуулийн 1 автобус хамрагджээ.
Үүнээс 90,2% нь буюу 74 автобус насжилтаар, 22% нь буюу 18 автобус нь шар өнгөтэй байх шаардлагаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлагыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн байсныг арилгуулахаар "Зөвлөмж" хүргүүллээ.

2017-2017 оны хичээлийн жилд нийт 82 автобус хамрагдаж өмнөх оны мөн үеэс хүүхдийн автобусны тоо 24 хувиар буурсан үзүүлэлттэй боловч өмнөх жилүүдтэй харьцуулахад хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийгдсэн, техникийн бүрэн бүтэн байдал илт сайжирсан ололттой байлаа.
Цаашид Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай "Хүүхдийн автобус"-аар тээвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ нь бага насны хүүхдийн аюулгүй байдал хангах, түгжрэл саатал, агаарын бохирдлыг бууруулах, зэрэгт чухал нөлөөтэй юм.

Мөн эцэг эхчүүд хүүхдийн автобусны үйлчилгээнд тогтмол хяналт тавьж байх, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд шалгалтанд тэнцээгүй, шаардлага хангахгүй байгаа автобусны жолоочтой гэрээ байгуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр