​60 ТЭРБУМ ГҮТГЭЛЭГ БОЛ ГҮТГЭСЭН ЭТГЭЭДҮҮД НЬ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ


Төрийн албыг 60 тэрбумаар худалдах тухай МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын дуу хоолой бүхий аудио болон видео бичлэг цахим орчинд тавигдсан. Үүнээс үүдэж нийгэмд, төрийн албанд томилогдож байгаа хүмүүс мөнгөөр албан тушаалд томилогддог гэсэн итгэл үнэмшил бий болоод байгаа юм. Тэгвэл Прокурорын газраас өгч байгаа мэдээллээр уг яриа нотлогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хэрвээ уг яриа үнэхээр эвлүүлэг байгаад уг хэрэгт нэр холбогдсон хүмүүс болон МАН гүтгэгдсэн бол гүтгэсэн этгээдэд нь эрүүгийн хариулага хүлээлгэх хууль эрх зүйн үндэслэл бий.

Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын дуу хоолой бүхий аудио болон видео бичлэг цахим орчинд тавигдсан бичлэгийн талаар шинжилгээний байгууллагаас ямар дүгнэлт гаргасан талаар өчигдөр цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан ч энэ нь эвлүүлэг, монтаж хийгдсэн гэх дүгнэлт гарсан. Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл 3 хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон.

Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна" гэсэн шаардлагыг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шинжилгээний байгууллагаас гаргасан байдаг" гэх тайлбарыг хийсэн юм.

Бид аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зайлшгүй тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээний обьект нь заавал эх хувь байна гэдэг заалттай. Энэ утгаараа дээрх бичлэгүүд нь эх хувь биш хуулбар байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байдлыг бий болгосон байгаа.

Ер нь цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулж байгаа нэг асуудал бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна" гэсэн заалт болоод байгаа учраас прокурорын байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагад дээрх хуулийн заалтыг эргэж харах, дэлхийн нийтийн жишигт нийцсэн техник тоног төхөөрөмж, өндөр мэдлэг боловсрол бүхий боловсон хүчинтэй болох тэдний чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлэхээр тогтсон.

Хэдийгээр олон нийтэд тараагдсан аудио бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Гэхдээ тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй" гэх тайлбарыг хийжээ.

Мөн "Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх шинээр ирүүлсэн бичлэгүүдийг шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албаны удирдах албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтэн, хэлтэс, газар, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэхчлэн 3000 гаруй алба хаагч нарын судалгааг гаргасан. Үүнээс 2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш төрийн албанд ахлахаас дээш албан тушаалд томилогдсон, дэвшин томилогдсон нийт 1446 албан хаагчийн төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан. Түүнчлэн Монгол Ардын намаас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох санхүүгийн баримт, материал, нэр бүхий хүмүүсийн дансны хөдөлгөөн, Монгол Ардын намд 2016 оны сонгуулиар авсан хандив, тусламж өгсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийг шалгасан.

Мөн Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар шалгахад сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан, нам эвсэл, улс төрийн хүчний зүгээс хөндлөнгөөс нөлөөлсөн, санал тоолох машин /хар машин/-ыг хакердсан, сонгуулийн үр дүнг зориудаар өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл сонгуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн будлиан зөрчил үүсээгүй, хууль, журмын дагуу хэвийн явагдсан болох нь тогтоогдсон.

Дээрх шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн" хэмээв.

Ямартай ч хуулийн байгууллага 60 тэрбумаар төрийн албыг худалдсан гэх асуудлыг ийнхүү шийдвэрлэсэн байна. Тэгэхээр Төрийн алба худалдагдаагүй гэсэн үг. Тэгвэл төрийн албыг худалдсан гэх яриаг гаргаж, төрийн албанд томилогдсон хүмүүсийн нэр төрд халдсан хүмүүс өнөөдөр хариуцлага хүлээх ёстой.

Албан тушаалын төлөө бусдыг гүтгэж, нийгэмд буруу ойлголт өгдөг энэ хар пиар гэх мафижсан сүлжээ цааш үргэлжилвэл Үндэсний аюулгүй байдалд халтай байж ч болох. Тиймээс хууль хяналтын байгууллагад шалгагдаж, үнэн худал нь тогтоогдож чадахгүй байгаа энэ мэт хэргүүдийг нэг тийш нь шийдвэрлэх нь зүйн хэрэг юм. Өөрөөр хэлбэл гүтгүүлсэн бол гүтгэсэн этгээд нь хариуцлага хүлээдэг, гүтгээгүй бол тухайн мэдээллийг олон нийтэд цацсан, худал мэдээллийг цааш дамжуулсан этгээдүүд нь ямар нэгэн хариуцлага хүлээх учиртай. Энэ нь улс орны эв нэгдэл, шударга ёсонд нийцэх үйлдэл болох биз ээ.

Н.Цэндбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 29689 багшийн 854 507 сурагч үнэлгээнд хамрагдана 15 минутын өмнө
​УИХ-ын чуулган 52.4 хувийн ирцтэй байна 25 минутын өмнө
​Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 52 минутын өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 58 минутын өмнө
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерууд ажиллаж эхэллээ 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 1 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун ус хязгаарлана 2 цагийн өмнө
ДАШТ-ээс Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ 2 цагийн өмнө
“Улаанбаатар марафон” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна 2 цагийн өмнө
Өнөөдөр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн одон медаль гардуулна 3 цагийн өмнө
Сонгогч, сонгуулийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа 3 цагийн өмнө
Тахилтаас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажил 60 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай 3 цагийн өмнө
Т.Түвшинжаргал: 10 дугаар цэцэрлэгийн нэг танхимыг ёс заншлын өрөө болгож тохижууллаа 19 цагийн өмнө
Монгол Улсын үнэлгээний чадамжийн индексийг тогтоож, үнэлгээний үр дүнг танилцуулна 19 цагийн өмнө
Э.Батзаяа: Монголчууд зүтгээд хийвэл чадахгүй зүйл үгүй 20 цагийн өмнө
ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна 20 цагийн өмнө
ХЭНТИЙ: Бор-Өндөр сумын ЕБС-ийн спорт заалыг иж бүрэн шинэчиллээ 20 цагийн өмнө
Эдийн засгийн өсөлтийг 2026 онд зургаан хувь байхаар тооцов 21 цагийн өмнө
Гэр, байшингаа дулаалж хэмнэлт бий болговол 15 сая төгрөгийн буцаан олгол​т авах санал хүргүүлсэн 22 цагийн өмнө