А.ДАВААЖАРГАЛ: ОДООГООР ЗӨВХӨН ХУВААХ БОЛОМЖ БАЙГАА ЭСЭХИЙГ СУДАЛЖ БАЙНА


Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг, тус хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ч.Батбаатар нартай уулзлаа.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг хэлэхдээ "Бид иргэдийн сонголтыг хүндэтгэж, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлахыг шаардаж, мөн дүүргийг 2 хуваахыг эсэргүүцэж жагсаж байна. Баянзүрх дүүрэг өнгөрсөн 1 жил Засаг даргагүй учраас нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Мөн намын ялгаа маш их гарч байна." гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тэдний санал хүсэлт, шаардлагыг сонсоод "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг Д.Пүрэвдаваа гүйцэтгэж байсан. Саяхан өөр ажилд шилжиж байгаа учир Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлөө өгсөн. Нийслэлийн Засаг дарга өөрийнх нь хүсэлтийн дагуу захирамж гаргаж, ажлаас нь чөлөөлсөн. Хотын даргын хувьд Баянзүрх дүүргийг яаралтай Засаг даргатай болгох зорилт тавьж байна. Хуулийн дагуу шаардлага хангасан хүний нэрийг өргөн барьвал батламжлахад бэлэн." гэсэн юм.

Харин дүүргийг 2 хуваах тухайд хэлэхдээ "Дүүрэг хуваах асуудлыг хуулиараа УИХ шийддэг. Нийслэлийн Засаг даргын хувьд Баянзүрх дүүргийг хуваах боломжийг судлах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Уг ажлын хэсэгт Баянзүрх дүүргээс хэд хэдэн хүн бий. Одоогоор зөвхөн хуваах боломж байгаа эсэхийг судалж байна. Эцсийн шийдийг УИХ гаргана." хэмээлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 3 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 5 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 6 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 7 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 8 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 8 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 10 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 10 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28