ЯПОНЫ ГҮНЖ ЖИРИЙН ЗАЛУУТАЙ СҮЙ ТАВЬЖ, ХААНЫ ГЭР БҮЛЭЭС ХАСАГДАХААР БОЛЛОО



Японы гүнж Мако их сургуулийн нэг ангийн залуу Кеи Комуратай сүй тавьсан талаар Эзэн хааны гэр бүлээс албан ёсоор зарлалаа. Мако гүнж нь Японы Эзэн хааны ууган хүү Акишиногийн том охин юм.

Японд Хаан ширээг зөвхөн эрэгтэй хүн залгамжлах эрхтэй байдаг. Харин Мако гүнж жирийн иргэнтэй гэрлэх болсон тул хуримаа хийснийхээ дараагаар Хааны гэр бүлээсээ хасагдаж, нөхөртэйгээ адил жирийн иргэн болох юм байна. Язгууртны удмын хүнтэй гэрлээгүй бол Японы Хааны гэр бүлээс хасагддаг журам үйлчилдэг.

Мако гүнжид зөвхөн нэг удаа ихээхэн хэмжээний хөрөнгө тасалж өгөөд, цаашид гүнжийн хэргэмээ алдсан тул тусгай хангамж олгохгүй гэнэ. Гүнжид олгох хөрөнгийн хэмжээг Японы Эзэн хаан болон Ерөнхий сайд хамтран зөвшилцөж шийднэ.

Сүй тавьсан тухай зарласан хэвлэлийн бага хурал дээр Мако гүнж "Эхлээд түүний инээмсэглэл надад яг л нар шиг хурц санагдсан. Харин дараа нь өгөөмөр сайхан сэтгэлтэй, эрс шийдэмгий зантай, хөдөлмөрч хүн гэдгийг мэдэрсэн" хэмээн мэдэгджээ.

Мако гүнж өнгөрсөн долдугаар сард сүй тавихаар товлогдоод байсан ч Кюүшюү арал үерт автсан тул хойшлуулахад хүрсэн юм. Тэд хуримаа ирэх жил хийх ажээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр