АВТОЗАМЫН ПОСТУУДАД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Admin
Өчигдөр

Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх, Багахангай, Налайх, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн авто замын постуудад холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын "Хүн, мал, амьтаны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" А/594 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан хуваарийн дагуу дүүргүүдийн хяналт шалгалтын байнгын цэг болон хөдөлгөөнт эргүүлүүдийн үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих, дутагдлыг газар дээр нь арилгуулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Энхцолмон, гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Дамбадаржаа нар 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх, Налайх, Багахангай дүүргүүдэд байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын бэлэн байдлыг шалгаж ажиллав.

Ингэхдээ нийслэлийн Засаг Дарга, Дүүргүүдийн Засаг даргын захирамж, тушаал, , постын байрлал тохижилт, жижүүрийн хуваарь, рапортын дэвтэр, албадын үүрэг гүйцэтгэлт, зөрчлийн бүртгэл, албан хэрэг хөтлөлт, ажил үүргийн хуваарь, ажил үүргийн хуваарь, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцтай үзэж танилцлаа.

Одоогоор 6 дүүргийн шалган нэвтрүүлэх товчоодод 7671 тээврийн хэрэгсэл, 16419 зорчигчдод хяналт шалгалтыг хийсэн байна.

Хяналт шалгалт 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр