ДИАНА ГҮНЖИЙН СҮҮЛЧИЙН ҮГ


20 жилийн өмнө Их Британийн гүнж Диана Парис хотноо авто ослоор нас барж, дэлхий дахин эмгэнэн гашуудсан. Папараццчдаас холдох гэсэн машин хонгилын багана мөргөж, энэ эмгэнэлт үйл явдал болсон юм. Тэгвэл тэрхүү явдлаас 20 жилийн дараа тухай ослын дуудлагаар очсон аврах албаны ажилтан Ксавье Гурмело ийн дурсан ярьжээ.

"Эхэндээ би тэр эмэгтэйг гүнж Диана гэж таниагүй. Арын суудлын шал дээр хэвтэж байсан. Бага зэрэг хөдөлж байсан болохоор нь би түүнийг амьд гэдгийг мэдсэн юм. Баруун мөрөндөө шархтай байснаас өөрөөр нүүр ам, бие хаа нь огт шархтай харагдаагүй. Биед нь нэг ч дусал цус үсрээгүй байсан.

Би түүнийг тэврээд, аль болох тайван байхыг сануулсан. Тэр надад "Бурхан минь, юу болоо вэ?" гэж хэлсэн. Бага зэрэг хүчилтөрөгч өгч, дараа нь машинаас бид гаргасан. Бид бүгдээрээ эмнэлгийн анхан шатны тусламжийн мэдлэгтэй болохоор зүрхэнд нь массаж хийсэн. Нэг хэсэг зүрх нь зогссоноо массажны дараагаар дахин цохилж эхэлсэн. Тэгэхэд миний санаа амарч, ил шархгүй болохоор эдгэчих байх, ямар ч байсан үхэхгүй гэж бодсон. Тэгээд түргэн тусламжийн тэрэг ирээд аваад явахад Диана амьд байсан. Гэвч эмнэлэгт очоод нас барсныг нь хожим дуулсан" хэмээн Гурмело өгүүлжээ.

Авто ослын шалтгааны талаар олон таамаг бий. Жолооч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэх юмуу эсвэл хурд хэтрүүлсэн гэх таамаглал түлхүү дурьдагддаг. Мөн мотоциклтой папараццчид элдэж хөөж, хажуунаас гэнэт дайрах үед жолооч цаашаагаа жолоогоо дарснаас осол гарсан ч гэж зарим нь дүгнэдэг юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 3 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 4 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 4 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 6 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 6 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 7 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 8 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 9 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28