ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ГААЛИЙН ТАТВАРЫГ ТӨСВИЙН ТОДОТГОЛД ТУСГАНА


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Атрын III аян"-ыг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд "Газар тариалангийн техникийн шинэчлэлийн төсөл"-ийн явцын талаар сайд П.Сэргэлэн танилцуулав.

ОХУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа энэ төслийн хүрээнд нийлүүлэх 10 сая ам.долларын техник, тоног төхөөрөмжид ногдох гаалийн албан татварыг энэ оны төсвийн тодотголд тусгахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Дээрх төслийн хүрээнд үрлүүр, сийрүүлүүр, үтрэмийн машин, хадлан, тэжээл бэлтгэх техник, үр тарианы комбайн худалдан авч газар тариалан эрхлэгчдэд нийлүүлээд байна. Гэвч энэ хавар, зуны ган, хэт их халалтын улмаас ургац алдаж, төлөвлөсөн буудайн 54, хэрэгцээт гурилын 52, төмсний 74, хүнсний ногооны 45 хувийг хангах урьдчилсан төлөв гарч байдлыг хүндрүүлжээ.

"Газар тариалангийн техникийн шинэчлэлийн төсөл"-ийг хэрэгжүүлснээр жилд 48 мянган га талбайд уринш боловсруулах, 15.6 мянга га-д үр тариа тариалж 27 мянга гаруй га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураан авах техникийн боломж бүрдэх юм.

Мөн жилд 54.6 мянган тонн үр тариа, 50.4 мянган тонн ногоон тэжээл хураан авч эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхийг зорьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр