​С.МИШГЭЭ: ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХУДАЛДААЧИД БИД ЭСЭРГҮҮЦЛИЙН ХҮНД ХЭЛБЭРИЙГ СОНГОНО ГЭДГЭЭ МЭДЭГДЭЕ


Хархорин захын ойролцоо гудманд худалдаа эрхэлдэг худалдаачид ч хэвлэлийн хурал зарлан "Бидний эцэг дээдэс тусгаар тогтнолынхоо төлөө амиа өгч байсан бол өнөөдөр нийслэлийн иргэн ажлын байрныхаа төлөө амиа өгөхөд бэлэн байна Хотын захирагч С.Батболд оо" хэмээн мэдэгдэж, бидний хүн хэмээн тоохгүй бол ажлын байрныхаа тэмцлийн маш хүнд хэлбэрүүдийг сонгох болно шүү хэмээн мэдэгдлээ.

Өрхийн бичиг үйлдвэрлэлийг дэмжих санг үүсгэн байгуулагч С.Мишгээ болон Баянгол дүүргийн 20-р хорооны газар нутагт гар дээрээс худалдаа эрхлэгчид, Монголын худалдаачдын холбоо хамтран хамтран хэвлэлийн хурал хийсэн юм.

Тэд Монгол Улс 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжиж, иргэдээ ажил, орлоготой байлгадаг хэдэн үйлдвэрүүдээ хувьчилж, ажилгүй иргэдийн тоо олширч, иргэд нь амьдрахын эрхэнд арилжаа наймаа эрхлэх болсон. Тэр үеэс арилжаа наймаа эрхэлсэн иргэдийн хувьд өөрсдийн хүч бололцоогоор өдийг хүртэл амьдралаа залгуулж явна. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчид хүнд байдалд орж, зээлийн хүүгийн дарамтанд орчихоод байгаа юм. Гэсэн ч бид төр засгаас бэлэн мөнгө гуйж, халамж, тэтгэмж нэхээгүй. Харин амь амьдралаа залгуулж байгаа ажлын байраа авч үлдэхэд төр засгаас дэмжлэг үзүүлж, бүгдээрээ хамтраад хамтын хүчээр ажлын байр бий болгох нөхцлийг нь бүрдүүлээд өгөөч... гэдгийг л хүсч байна.

Ажилгүй иргэдийн тоо нэмэгдээд байгаа энэ үед өөрсдийн ажлын байрыг авч үлдье. Өр зээлэнд орж, гарах арга замаа олж чадахгүй, амьдралаа сүйрүүлээд байгаа худалдаачиддаа туслая гэсэн халуун сэтгэл өвөрлөн өнөөдрийг хүртэл явж байна. Бидний хүсэлтийг үл тоож, хөдөлмөрлөе, бүтээе, нийгэмдээ хөрөнгө оруулалт хийе гэсэн хүслийг минь унтрааж байгаа бол бидэнд энэ нийгэмд өөр амьдрах арга зам, гарц алга.

Бид 9 дүгээр сарын 4-ний өдөр 10 цагт НЗДТГ-ын гадна талбайд жагсаал цуглаан хийнэ. Энэ үед Улаанбаатар хотын захирагч С.Батболд бидэнтэй уулзаж, нийслэлийнхээ иргэдийн дуу хоолойг сонсож, 2016 онд бидний өгсөн хүсэлтийн хариуг өгч, бидний асуудлыг шийдэх талаар арга хэмжээ авахгүй бол үйлдвэрлэгч, худалдаачид бид эсэргүүцлийн хүнд хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэе хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр