ДИАНА ГҮНЖ 20 ЖИЛ - ХУНТАЙЖ НАР ЭХИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ



Их Британийн гүнж Диана авто ослоор амь үрэгдсэнээс хойш яг 20 жил өнгөрч байна. Парисын гудамжаар дагах папараццчдаас зугтаж холдох гэж хурдаа нэмсэн машин Альма гүүрийн өмнөх хонгилд жолоогоо алдаж, хана мөргөснөөр ард түмний гүнж хэмээх тодотголтой Диана амиа алдсан.

Дианатай хамт явсан тэрбумтан Доди Аль Файедын хүү болон жолооч нь газар дээрээ нас барсан бол гүнж эмнэлэгт хүргэгдсэний дараагаар амьсгал хураасан юм. Харин машинд явсан хамгаалалтын ажилтан амьд үлдсэн ч ой санамжаа алдсан гэдэг.

Хожим шинжээчид жолоочийг Францын хуульд зааснаас гурав дахин их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг тогтоосноо зарласан юм. Зарим нь энэ хэргийг "дээрээс" зохион байгуулсан ч гэж үздэг. Гэхдээ үүнд ямар ч баталгаа байхгүй тул үргэлжлүүлэн нурших хэрэггүй биз.

Өнөөдөр буюу Диана гүнж амь эрсэдснээс хойш яг 20 жилийн дараа хоёр хүү нь болох ханхүү Уильям, Харри нар мөн гүнж Кейт Миддлтон Лондоны Кенсингтон Пэлас Гарденс гудамжинд очиж, эхийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөжээ. Энд Диана гүнж хунтайж Чарльзтай анхлан амьдарч, гэр бүлээ цуцлуулсны дараа ч мөн амьдарч байсан юм.

Диана гүнж болон хунтайж Чарльзын амьдрал олны анхаарлыг эхнээсээ л гойд татсан. Хаадын удмын харилцаа хаалттай, хямсгар байдаг гэх ойлголтыг Диана өөрчилж, хүмүүстэй бээлийгүй гарч барьж, асрамжийн газраар айлчилж, олны хайр талархлыг ихэд хүлээсэн тул Ард түмний гүнж гэх нэрийг хүртсэн юм. Мөн үргэлж инээмсэглэж явдаг нь түмний сэтгэлийг гойд татдаг байв.

Хунтайж Чарльз гүнж Диана хоёр анхны албан ёсны зураг авалтаа хийлгэх үеэр сэтгүүлч "Та дурлачихсан уу?" гэхэд гүнж "Тийм ээ, тэгэлгүй яахав" гэж хариулсан гэдэг. Харин энэ асуултыг сонссон хунтайж хажуугаас нь "Юун хачин юм асуугаад байна" хэмээн хэлсэн гэнэ билээ. Хунтайж гүнж хоёрын хуримыг 1981 оны долдугаар сарын 29-нд 750 сая хүн шууд үзсэн юм.

Албан ёсны ганцхан зураг авалт ард түмэнд хангалтгүй байлаа. Их Британийн адтай шар хэвлэлүүд гүнжийн хөдөлгөөн, нүдний харц, алхаа гишгээ гээд бүгдийг нэгбүрчлэн мэдээлэх болов. Хаана ч явсан Дианаг папараццчид, сэтгүүлчид дагаастай.

Диана нярайлж Уильям, дараа нь Харр мэндэллээ.

Сэтгүүлчид гүнжийн амьдралыг сүүдэртэй талыг хайсаар л байв. "Диана ганцаараа гунигтай байгаа нь", "Хунтайжийн дэргэд ч тэр гиюүрэх болжээ", "Хунтайжийн гэр бүлд асуудал үүсэв үү?" гэх мэт гарчиг, мэдээллүүд тасрахгүй. Удалгүй хэвлэлийнхэн хүссэн мэдээгээ сонсож, тэд гэр бүлээ цуцлуулахаар болов. Гэлээ ч гэсэн Хатан хаан зөвшөөрөөгүй тул хэдэн жилийн турш хүлээхээс өөр аргагүйд хүрсэн юм. Ингээд 1996 онд тэд албан ёсоор гэр бүлээ цуцлуулав.

Гэр бүлээ цуцлууллаа гээд Дианагаас сэтгүүлчид, папараццчид холдсонгүй. "Диана гэр бүл цуцлуулснаа хэр хүндээр хүлээж авав?", "Хунтайж Чарльз түүнийг хуурч байсныг Диана хэрхэн хүлээн авав?", "Хунтайж гүнж хоёр хөвгүүдээ яаж зохицож өсч торниулах вэ?" гэх мэт сэдвээр олон нийтлэл бичигдэж эхэлжээ.

Диана гүнжийн но-той зургийг олж авчирсан папараццчдад хэвлэлүүд маш өндөр шан харамж амлаж байлаа. Регбигийн багийн ахлагчтай жиг ургуулсан, баян эртэй ресторанд хооллосон гэх мэт мэдээллүүд хөвөрч байгаад сүүлдээ Египетийн тэрбумтан Доди Аль Файедын хүүтэй учиртай болсон талаар бичиж эхлэв.

Тэрбумтны усан онгоц дээр байгаа зургийг нь ч хэвлэлүүд олоод дэлгээд тавив. Дианагийн араас улайрсан энэхүү ангуучлал 1997 оны наймдугаар сарын 31-нд Альма гүүрийн өмнөх хонгилд л сая нэг зогссон юм. Гүнжийг амь тавьж байх үед папараццчид гэрэл зургийн аппаратын гэрлээ гялалзуулж зогссон гэдэг.

Диана гүнжийн амь эрсдсэн явдал дэлхий дахиныг цочроосон. Харин Их Британид папараццчдын эрээгүй ажиллагааг сайтар хазаарлах үндэслэл болсон юм. Одоо алдартнуудын хүүхдүүдийн зургийг хамаагүй дарах, оддын араас элдэж хөөж зураг авах, хувийн эзэмшил болон гэртээ байхад зургийг нь авахыг хуулиар хатуу хоригложээ.

Харин ард түмний гүнж Дианаг 20 жилийн дараа ч дэлхий нийт мартаагүй, гэгээн сайхнаар дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэсэн хэвээр байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 57 минутын өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 3 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 3 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 5 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 5 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 5 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 7 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 8 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр