НАЛАЙХЫН УУРХАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ


Налайх дүүргийн 3 дугаар хорооны уурхайн эдэлбэр газар, 57 дугаар уклон, орхигдсон далд уурхайн ам цооногийг дарах, талбайг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хариуцсан чиглэлээр хяналт шалгалт хийж, зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зааварчилгаа өгч байгаа юм. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр "Бид ажлаа аваад анхны захирамжийг уурхайг цэгцлэх асуудлаар гаргаж байсан. Энэ газарт нэг биш удаа хүний амь эрсдэх, суурьшлын бүсэд газрын хагарал үүсэх, ухсан нүхэнд хүн, мал унаж бэртэх зэрэг асуудал бэрхшээл их байсныг боломжийн хэрээр шийдэж байгаагийн нэг нь өнөөдрийн энэ ажил юм. Мөн яг энэ орчимд олон жилийн туршид хуримтлагдаад байсан хур хогийн цэгийг аж ахуйн нэгж байгууллагатай хамтын хүчээр цэвэрлэж чадсан. Уурхайг албажуулж, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллаж эхэллээ. Магадгүй энэ газар ухсан нүх, овоолсон шороо биш сайхан ногоон байгууламж болохыг үгүйсгэхгүй. Дүүргийн хөгжлийн цэцэглэлтийн төлөө сэтгэл гарган хүн хүч, техник хэрэгслээр бололцооныхоо хэрээр тусалж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллагад талархлаа илэрхийлье" гэв.

Дүүргийн Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн асуудал хариуцсан төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг бүтэн өдрийн туршид уурхайн эдэлбэр газарт ажиллаж, ам цооногийг дарах булах, овоолсон шороог тэгшлэх ажлыг хийж байгаа бол иргэдийн бүлэг хог цэвэрлэгээ хийж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр