Д.СУМЬЯА ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, Г.ОДБАЯР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ



Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид одтой, хүчтэй барилдаж олон медаль хүртсээр байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олимпийн мөнгөн медальт, дэлхийн хүрэл медальт Доржсүрэнгийн Сумьяа татами дээр гарч, аваргын төлөөх барилдаанд Японы Цукаса Ёшидаг бүтэн 14 минут барилдсаны эцэст вазаари үнэлгээгээр ялж, дэлхийн аварга боллоо. Ийнхүү дэлхийн аваргын татами дээр Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн хоёр дахь тамирчин нь Д.Сумьяа болов.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ганбаатарын Одбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Хидьят Хейдаровыг ялж, монгол жүдочдынхоо медалийн буухиаг үргэлжлүүлж, дэлхийн медальтны тоог нэгээр нэмлээ.

Ийнхүү жүдо бөхийн ДАШТ-ий эхний гурван хоногийн дараагаар манай баг тамирч нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар нийт 128 улс оролцож буй тэмцээний аман хүзүүнд бичигдэж байна. Та бүхэн Д.Сумьяагийн дэлхийн аварга болсон агшнуудын дороос харна уу.

Эмэгтэй 57 кг.

  • 1.Доржсүрэнгийн СУМЬЯА /Монгол/
  • 2.Цукаса Ёшида /Япон/
  • 3.Элен Ресево /Франц/
  • 3.Никода Смайт-Дэвис /Их Британи/

Эрэгтэй 73 кг.

  • 1.Соичи Хашимото /Япон/
  • 2.Рустам Оружов /Азербайжан/
  • 3.Ганбаатарын ОДБАЯР /Монгол/
  • 3.Ан Чан Рим /БНСУ/

М.Болджин



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр