ХОТЫН ДАРГА ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОСОН ЗАХИРАМЖУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн цаашид Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр газар олгохгүй байх захирамжийг гаргасан. Эдгээр ажлууд нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа" зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудын эхлэл байсан юм.

Нийслэлд хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй иргэд олон байдгийн дээр эзэмших эрхийн зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүд байсаар байна. Эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрхийг олгохдоо зарим нэг хууль тогтоомжийг зөрчин олгосон байдал нь иргэдийн дунд газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгогдсон газруудыг цэгцлэх ажлыг эхлүүлээд байна.

Өмнө нь хотын дарга эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан бол энэ удаа хууль зөрчин олгосон 3 газрын захирамжийг хүчингүй болголоо. Тухайлбал 2012-2014 онуудад олгогдсон, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний зүүн талд амралт, зугаалгын зориулалтаар 7 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/942 дугаар захирамжийн хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгосон байна. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 55 мянган м2 газрыг "Сүрлэг-Ордон" ХХК-д эзэмшүүлсэн болон Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 19 мянган м2 газрыг иргэн Э.Мөнхбаатарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2-т болон 29.1, 29.2, 29.3-т заасныг тус тус зөрчсөн тул хүчингүй болголоо.

Цаашид Хотын дарга 2020 хүртлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалтай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой хатуу тэмцэхээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр