ХОРИОТОЙ БҮСТ АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШ НАРЫГ ДЭГЛЭМ ДУУСТАЛ ТУХАЙН БҮСЭЭС ГАРГАХГҮЙ

Admin
9 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, морингийн даваа буюу нисэх зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн онцгой комиссын гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Мөн дүүргийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна.

Тухайлбал, хорио цээрийн дэглэмийг хэвээр үлдээж, 28 хоногийн турш үргэлжилнэ. Хөл хорио тогтоосон бүс дэх 219 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор үйл ажиллагаагаа хэвийн явуулж, гаднах бүсээс очиж ажиллах багш нарыг дэглэм дуустал тухайн бүсээс гаргалгүй ажиллуулахаар болжээ. Харин бусад бүсээс очиж суралцдаг хүүхдүүдийг хорио цээрийн дэглэм дуустал өөр өөрсдийнх нь амьдардаг бүсэд сургууль, цэцэрлэгт хамруулахаар болсон байна. Онцгой дэглэмийн бүсэд байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хүнс, усаар хангах үйл ажиллагаа үргэлжлэн явагдах юм.

Тухайн бүс нутаг дахь 2100 орчим малд тандалт хийж байна. Гаднаас буюу бусад аймаг, орон нутгаас орж ирсэн, вакцинжуулалтад хамрагдаагүй 160 орчим малд хийх вакцинжуулалт өнөөдөр дуусч байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 59 минутын өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 3 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 3 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 5 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 5 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 5 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 7 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 8 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр