ВЕНЕЦИЙН КИНО НААДАМД АРАНОФСКИ, КИТАНО, КЛУНИГИЙН БҮТЭЭЛҮҮД ОРОЛЦОНО



Өнөөдөр Венецийн кино наадам нээлтээ хийж байна. 74 дэх удаагаа зохиогдож буй тус наадамд энэ оны "Оскар"-ын төлөө өрсөлдөнө гэж мэргэжилтнүүдийн дүгнэж буй хэд хэдэн бүтээл оролцож буй тул олны анхаарлыг гойд татна.

Кино наадмыг Александр Пэйний Downsizing инээдмийн кино нээх юм. Тус киноны гол дүрд Мэтт Дэймон тогложээ. Мэтт Дэймон үүнээс гадна Жорж Клунигийн найруулсан Suburbicon кинонд мөн тоглосон нь Венецийн дэлгэцнээ гарна. Тус киноны зохиол дээр ах дүү Коэн Клунитай хамтран ажилласан.

"Оскар" хүртэх магадлалтай гэгдэж буй өөр нэг кино бол Даррен Аронофскигийн бүтээл, Хавьер Бардем, Женнифер Лоуренс нарын гол дүрийг нь амилуулсан "Mother" юм.

Үүнээс гадна мексик найруулагч Гилльермо дель Торогийн "The Shape of Water", Жон Вугийн "Manhunt", Мартин Макдонахын "Three Billboards Outside Ebbing, Missouri,", Абделатиф Кешишийн 'Mektoub, My Love', Хироказу Кора-Эдагийн "The Third Murder" зэрэг сонирхол татах олон бүтээл өрсөлдөх гэнэ.


Мөн Японы нэрт найруулагч Такеши Китано якуза нарын тэмцлийн тухай "Outrage Coda" киногоо толилуулна.

Венецийн кино наадам нь кино урлагийн салбартаа нэр төрөөрөө Каннын кино наадмын дараагаар ордог. Хэдийгээр Каннд бизнес түлхүү "үнэртдэг" бол Венецид урлаг илүү ханхалдаг гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Харин энэ удаад олон алдартай найруулагч, жүжигчид цугласан "бизнес" ханхалсан наадам болох төлөвтэй гэнэ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр