Барилгын материалын дэлгүүрээс будаг шингэлэгч хулгай хийж байсан этгээд үйлдэл дээрээ баригджээ. тодруулбал, БГД-ийн 7-р хороонд "Барилгын материалын дэлгүүрт хулгай хийгээд байна" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад БГД-ийн 21-р хорооны иргэн 28 настай Г нь Б-ийн дэлгүүрийн агуулахаас 0,5 л савалгаатай будаг шингэлэгч 80 ширхэгийг хулгайлан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.
Б.Ирээдүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна