ЦУКЕРБЕРГ ОХИН АВГУСТДАА ЧИН СЭТГЭЛИЙН МЭНДЧИЛГЭЭ БИЧЖЭЭ


Фэйсбүүкийг үндэслэгч, тэрбумтан, 33 настай Марк Цукерберг охинтой болжээ. Охиндоо Августа гэдэг нэр хайрласан байна. Эхнэр Присцилла болон том охин Максынхаа хамт бага охиноо тэвэрч суугаа зурагаа тэрбээр олон нийтийн сүлжээнд тавьсан юм.
Том охин Максыгаа мэндлэхэд Цукерберг чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн үгс илгээж байсан бол энэ удаад Августадаа ч мөн бичжээ.


"Хонгорхон Августа минь энэ ертөнцөд тавтай морил. Чамайг том болж, өөрийгөө олох тэр өдрийг ээжийнх нь хамтаар тэсэн ядан хүлээж байна. Эгчийг чинь мэндлэхэд бид өөрсдийн хүссэн ертөнцийн тухай бичиж байлаа. Одоо чи эрдэм мэдлэг дээдлэгдэж, өвчин зовлон багасч, тэгш эрхтэй, илүү хүчтэй хүсэл тэмүүлэлтэй болсон дэлхийд ирж байна.
Чиний үеийнхэн бидний үеийнхнээс хавьгүй илүү дэвшилтэт технологи, шинжлэх ухаантай нийгэмд амьдрах ёстой. Үүнд бид ч гэсэн өөрийн хувь нэмээр оруулах учиртай.
Хэдийгээр болохгүй бүтэхгүй зүйл түлхүү байгаа мэт мэдээлэл тархаж буй ч гэсэн үнэн бодит амьдрал дээр бүх зүйл эерэг тийшээгээ чиглэж байгаа гэж найднам. Бид чинийхээ үеийнхний амьдрал болон ирээдүйг өөдрөгөөр харж байна.
Чиний үеийн хүүхдүүдийн амьдрал, ирээдүйг илүү сайн сайхан байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ" хэмээн Цукерберг бичжээ.
Цукерберг охиноо мэндэлмэгц хоёр сарын амралт авахаа урьдчилан зарлаад байсан. Эхлээд төрснийх нь дараахь сард, дараа нь арванхоёрдугаар сард амарна гэсэн хуваарь гаргажээ.

Цукерберг Присцилла хоёр хүүхэдтэй болохыг хэдэн жилийн турш хүссэн ч гурван удаа зулбасан юм.
"Хүүхэдтэй болох тухай мэдээ анх дуулмагц баярлаж, түүнийхээ ирээдүйн талаар бодож эхэлдэг. Хэн болж өсөх, ямар итгэл найдвар өвөрлөх, ирээдүй нь ямар байх бол гээд бодох зүйл ундардаг. Тэгээд шинэ төлөвлөгөө гаргаж эхэлнэ. Гэтэл хүүхэд гэнэт алга болчихно. Энэ бол ганцаараа шаналж мэдрэх зовлон юм. Зулбалтын талаар ихэнх хүмүүс дурсахыг ч хүсдэггүй. Энэ явдал эргэн тойрныхноос нь холдуулна, ямар нэгэн нөлөө үзүүлнэ гэж айдаг. Өөрийг нь эмгэгтэй мэтээр хүлээн авна гэж болгоомжилдог. Зориудаар зулбуулчихсан юм шиг хүмүүс хүлээж авна гэж эмзэглэдэг. Ингээд зовлонг ганц зүрхээрээ л мэдэрч өнгөрүүлдэг" хэмээн Цукерберг өгүүлж байсан юм.
Хоёр дахь хүүхэд нь охин гэдгийг дуулаад Цукерберг мөн сэтгэгдлээ бичиж байлаа.
"Присцилла бид хоёр дахиад хүүхэдтэй болох гэж буйгаа дуулаад эрүүл энх байгаасай л гэж хүссэн. Макс охин маань дүүтэй болох гэж буйд би өмнөөс их баяртай байна. Би өөрөө гурван эгчтэйгээ өсч торнисон. Ухаалаг, хүчтэй эмэгтэйчүүдээс юу сурч мэдэж, ухаарч болохыг тэд надад мэдрүүлсэн.

Ээж, эгч, эмэгтэй найзууд гээд хүчирхэг, ухаалагч эмэгтэйчүүддээ бид бүхэн өртэй" хэмээн Цукерберг сэтгэлээ нээсэн юм.
Цукерберг, Присцилла хоёр 14 жилийн өмнө Харвардын Их сургуульд суралцаж байх үедээ танилцжээ. Тэд 100 хүрэхгүй шахам зочинтой даруухан хуримыг 2012 оны тавдугаар сарын 19-нд хийсэн. Зочид нь хуримд очиж байгаа гэдгээ ч мэдээгүй гэдэг. Присциллагийн Калифорнийн их сургуулийг амжилттай төгссөний баярт уригдлаа л гэж бодсон юм билээ.
Цукербергийн гэр бүлд өөр нэг гишүүн байдаг унгар овчарк Бист. Том охин нь нохойндоо их хайртай, байнга хамт тоглодог. Макс охины энэ хорвоо дээр хэлсэн анхны үг нь "Аав" биш "Ээж" биш харин "Нохой" юм гэдэг.


М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр