"АЧАА ТЭЭВЭРЛЭХ" ЖУРМЫГ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА


"Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" аяны хүрээнд Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаачид, Авто тээврийн үндэсний төвийн улсын хяналтын байцаагч, Зам тээврийн хөгжлийн төвийн мэргэжилтэн нарын хамт улсын чанартай автозамд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шалтгалтаар жолооч нар Ачаа тээвэрлэх журам зөрчих, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлийг ихээр гаргаж байгаа талаар онцгойлон сэрэмжлүүлэв.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.5-д "Хүнд ачаа тээвэрлэх, мөн тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 метр, өргөн нь 2.5 метр, урт нь 20 метр, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна" гэж заасан байна.

Мөн 22.1-д "Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино"
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS4598:2011
5.8.1 Нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11.5 тн хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 10 тн-оос тус тус ихгүй байна.

Мөн 22.2-д АЧАА ТЭЭВЭРЛЭХДЭЭ "Унаж чирэгдэхгүй,хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх, Жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байх, Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг халхлахгүй байх шаардлагыг ханган байрлуулж бэхэлсэн байна" гэж заасан байна.

Иймд жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг ЗЦГ-аас уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр