ХЬЮСТОНЫГ "ХАРВИ" ХАР САЛХИ ЧИЧРҮҮЛЖ БАЙНА


АНУ-ын Техас мужийн хамгийн том хот Хьюстоныг "Харви" хар салхи живүүлэх тун дөхөөд байна. Хьюстон хотод байгалийн онц ноцтой гамшгийн байдал зарлажээ. "Харви" хар салхи Хьюстоныг дайраад өнгөрөх бус энэ долоо хоногийн дунд хүртэл тэндээ "эзэгнэсээр" байх гэнэ.

Хьюстон хотын дарга Сильвестр Тернерийн мэдэгдлээс үзвэл 2000 гаруй хүн үерийн аюулд автаж, тусламж гуйн залгасан аж. Одоогоор Хьюстоны 70 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Байгалийн онц ноцтой гамшиг нүүрлэсэн Хьюстон хот руу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп очихоор болж буй юм байна.

2005 онд Шинэ Орлеанд дэгдсэн "Катрина" хар салхиас хойш сүүлийн 12 жилийн хугацаанд Америкт "Харви" шиг хүчтэй хар салхи үзэгдээгүй гэнэ. Одоогоор "Харви" хоёр хүний амийг авч оджээ. Мөн 30 гаруй хүн ор сураггүй алга болоод байгаа гэнэ.

2005 онд Шинэ Орлеанд дэгдсэн "Катрина" хар салхи 1383 хүний аминд хүрсэн бөгөөд 4000 гаруй хүн одоо хүртэл сураггүй алга болсонд тооцогдсоор байгаа юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр