Шинэ хичээлийн жил эхлэхэд ердөө дөрөвхөн хоног үлдээд байна. Энэ долоо хоногийн Баасан гарагт 9 дүгээр сарын 1. Сургуулиуд энэ өдөр 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг хийх өдөр. Тэгвэл амралтын өдрүүдэд БСШУС-ын яамны Их, Дээд сургууль коллежийн захирлуудад хандсан албан бичиг сошиалд түгээд байгаа юм. Уг бичигт бол нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг сааруулах зорилгоор их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлийг 9 дүгээр сарын 4-ны өдөр буюу ирэх даваа гарагт зохион байгуулах чиглэл өгсөн байна.
Б.Ирээдүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна