15 ЭРД ХҮЧИНДҮҮЛСЭН ГЭХ ЭМЭГТЭЙД 10 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ



Их Британийн шүүх 25 настай Жемма Билд 10 жилийн ял оноосон явдал олны анхаарлыг гойд татлаа. Ижил хүйстнээ сонирхогч энэ бүсгүй нийтдээ дөрвөн удаагийн тохиолдлоор 15 эрд хүчиндүүлсэн гэх нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан ажээ. Гэвч энэ бүхэн зохиомол хэрэг байсныг шүүхээс нотолсон байна.

2010 оны арваннэгдүгээр сард Жемма Бил Сомалигаас цагаачилж ирсэн Махад Кассим хэмээх эрд хүчиндүүлсэн гэж эхний нэхэмжлэлээ гаргасан байна. Шүүх хэргийг хянаж үзээд Кассимд долоон жилийн ял оноожээ.


"Ял авч буй эрчүүдийг хараад би надад оногдсон гашуун тавилангийн хаана нь ч хүрэхгүй гэж боддог ч гэсэн сэтгэл тайвширдаг байсан" гэж Жемма Бил ярьсан байна. Ийнхүү Кассимыг зохиомол хэрэгт унагаж, долоон жилийн ялын тогтоол уншуулснаас хоёр жил арван сар суугаад гарчээ. Мөн Кассимаас хохиролд 14 мянган ам.доллар авсан байна.

Үүний дараагаар гурван ч удаа эрчүүдэд хүчиндүүлсэн хэмээн нэхэмжлэл гаргасан нь цагдаа нарын анхаарлыг татаж, өөрийг нь хянаж шалгах сэжүүр болж өгчээ. Жемма Бил шөнийн цэнгээний газар ууж хөлчүүрхсэн эрчүүдийг өдөж, хохирогчоо болгодог байсан гэнэ. Гурван эрд хүчиндүүлсэн, найман эрд хүчиндүүлсэн гэх мэт дараалсан худал мэдүүлгүүд нь түүний хянаж шалгах явцад ил болж, Махад Кассимыг ч худал гүтгэсэн нь тодорхой болжээ.

Жемма Билийн хэргийг шүүсэн шүүгч Николас Лорейн-Смит "Тэр үнэхээр урлагтай худлаа яриад сурчихсан хүн юм" хэмээн мэдэгдсэн байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр