НУТГИЙН 20 ГАРУЙ ХУВЬД МАЛ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТ ХЭВИЙН БАЙХ БОЛОМЖТОЙ


/Бэлчээрийн даацын зураг, 2017 оны 8 дугаар сарын 22/

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан байна.

Зуншлагын байдал 2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байв. Энэ зун ихэнх нутгаар 7 дугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу байсан боловч 8 дугаар сар гарсаар бороо ахиу орж нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан байна.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

15% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

10% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

30% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

10% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

30% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл нутгийн 20 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 80 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байгаа талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллэсэн байна.

Торуулбал аймгийн дүнгээр нь авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ихэнх, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Цэнгэл, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус, Увсын Цагаанхайран, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Тэс, Завхан, Ховд, Хяргас, Зүүнхангай, Ховдын Булган, Буянт, Цэцэг, Чандмань, Дарви, Дөргөн, Дуут, Эрдэнэбүрэн, Жаргалант, Манхан, Мөнххайрхан, Мөст, Мянгад, Ховд, Үенч, Зэрэг, Завханы Алдархаан, Баянтэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сантмаргац, Сонгино, Тэлмэн, Тэс, Тосонцэнгэл, Түдэвтэй, Улиастай, Ургамал, Яруу, Завханмандал, Говь-Алтайн Баян-Уул, Бигэр, Цээл, Чандмань, Цогт, Дэлгэр, Жаргалан, Шарга, Тайшир, Төгрөг, Тонхил, Халиун, Хөх морьт, Есөнбулаг, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Их-Уул, Жаргалант, Мөрөн, Рашаант, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Түнэл, Баянхонгорын Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баян-Овоо, Баянхонгор, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Эрдэнэцогт, Галуут, Гурванбулаг, Өлзийт, Шинэжинст, Хүрээмарал, Заг, Архангайн Батцэнгэл, Булган, Цахир, Цэцэрлэг, Цэнхэр, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Ихтамир, Жаргалант, Өгийнуур, Өлзийт, Өндөр-Улаан, Тариат, Төвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хашаат, Хотонт, ӨвөрхангайнАрвайхээр, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Гучин-Ус, Нарийнтээл, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хайрхандулаан, Хархорин, Хужирт, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Өмнөговийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Цогтцэций, Гурвантэс, Сэврэй, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн, БулганыБаян-Агт, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Сайхан, Хангал, Хишиг-Өндөр, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Алтанбулаг, Баянгол, Мандал, Орхон, Орхонтуул, Сайхан, Шаамар, Дархан-Уулын Дархан, Орхон, Шарынгол, Төвийн Аргалант, Архуст, Батсүмбэр, Баян, Баянцагаан, Баянчандмань, Баянцогт, Борнуур, Бүрэн, Цээл, Дэлгэрхаан, Эрдэнэ, Эрдэнэсант, Жаргалант, Лүн, Мөнгөнморьт, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Алтанбулаг, Угтаалцайдам, Заамар, Зуунмод, Дундговийн Адаацаг, Дэлгэрхангай, Дэрэн, Эрдэнэдалай, Гурвансайхан, Сайнцагаан, Хулд, Дорноговийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Замын-Үүд, Говьсүмбэрийн Баянтал, Сүмбэр, Хэнтийн Батноров, Баян-Адарга, Баянмөнх, Биндэр, Цэнхэрмандал, Дархан, Галшар, Жаргалтхаан, Мөрөн, Өмнөдэлгэр, Хэрлэн, Сүхбаатарын Баруун-Урт, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххайрхан, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян сумд орж байна.

Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг тус хүрээлэнгээс зөвлөж байна.

Б.Ирээдүй



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр