РОНАЛДО ЕВРОПЫН ШИЛДГЭЭР ТОДОРЧ, АВАРГУУДЫН ЛИГИЙН СУГАЛАА ЯВАГДЛАА



Өчигдөр Монакод Европын Хөлбөмбөгийн Холбооноос Аваргуудын лигийн хэсгийн сугалааг явуулсны зэрэгцээ мөн тивийнхээ шилдэг хөлбөмбөгчийг тодруулан зарлалаа.

Өнгөрсөн жил өнгөрсөн улиралд Испанийн "Реал Мадрид"-тай Аваргуудын лигийн аваргын цомыг гардсан Криштиано Роналдо тивийнхээ шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдэж, шагналаа гардлаа. Тэрбээр ийнхүү 2014, 2016, 2017 онд тус нэр хүндтэй шагналыг гардаж байна.

Европын шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр хэдхэн хоногийн өмнө Голландын шигшээтэйгээ Европын аварга болсон Лике Мартенс тодорлоо.

Энэ жилээс эхлэн ЕХХ-ноос Аваргуудын лигийн шилдэг хаалгач, хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогчдыг тусгайлан тодруулдаг боллоо. Шилдэг хаалгачаар Италийн "Ювентус"-ын домогт Жанлуижи Буффон, шилдэг хамгаалагчаар Испанийн "Реал Мадрид"-ын ахлагч Серхио Рамос, шилдэг хагас хамгаалагчаар Испанийн "Реал Мадрид"-ын тархи болсон хорват залуу Лука Модрич, шилдэг довтлогчоор өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн шийдвэрлэх тоглолтуудад гоолын мөндөр буулгасан Криштиано Роналдо нар нэрлэгдлээ.

Үүний зэрэгцээ Аваргуудын лигийн хэсгийн сугалаа явагдлаа. Хөлбөмбөгийн ертөнцөд "Үхлийн хэсэг" гэх хэллэг дэлгэрсэн байдаг. Энэ удаад Н хэсэгт "Реал Мадрид", "Боруссиа Дортмунд", "Тоттенхэм", АПОЭЛ гэсэн дөрвөн баг орсон нь Үхлийн хэсэгт тооцогдож байна.


32 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд нэг баг хэсэгтээ зургаан тоглолт хийнэ. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн баг дараагийн шатанд шалгарч, харин гуравдугаар байр эзэлсэн баг Европа лигийн дараагийн шатанд орох юм. Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолт есдүгээр сарын 12-нд болно.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр