Машиндаа мансуурсан байдалтай байсан хоёр залууг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Тодруулбал, БГД-ийн 2-р хороонд оршин суух 31 настай эрэгтэй Э, БГД-ийн 2-р хороонд оршин суух 26 настай эрэгтэй Т нарыг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгасан байна. Ийнхүү шалгахад хоёр залуу мансуурсан байдалтай, автомашинаас нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх "Каннабис" төрлийн ургамал болон бусад зүйл илэрчээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Б.Ирээдүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна