"АВАТАР"-ЫН ШИНЭ АНГИУДЫН ТАЛААР ЖЕЙМС КЭМЕРОН АМ НЭЭВ



"Аватар" кино 2010 онд дэлгэцэнд гарсны дараагаар нэрт кино найруулагч Жеймс Кэмерон дахиад дөрвөн ангийг үзэгчдийн хүртээл болгоно гэж амласан билээ. Түүнээс хойш долоон жил өнгөрсөн ч киноны шинэ ангиудын үйл явдлын талаар сураг ажиг огт сонстсонгүй. Гэхдээ Жеймс Кэмерон ажлаа хийсээр, "Аватар"-уудаа ахиулсаар байгаа юм байна. "Аватар"-ууд гэхийн учир нь киноны дөрвөн ангийг зэрэг хийж, дуусах дөхжээ. Жеймс Кэмерон шинэ дөрвөн ангийн талаар нууцыг цухас дэлгэсэн аж.

"Шинэ ангиудын чиг бол бид хуучин баатрууд, дүрүүд дээрээ ажиллаж, түүн дээрээ нэмж түүхүүд хүүрнэх юм. Тэрнээс анги болгон цоо шинэ дүрүүд, баатруудтай байна гэсэн үг биш. Гэхдээ мэдээж зарим нэг шинэ дүр гарч ирэх нь ойлгомжтой. Киноны сөрөг талынхан өөр дүр гарахгүй. Хуучнаараа л байна. Харин түүхүүд шинэ. Илүү сонирхолтой, адал явдалтай, амттай байх болно" гэж Жеймс Кэмерон ярьжээ.

Харин дөрвөн ангийн зураг авалтыг зэрэг хийх аргыг "Бөгжний эзэн"-ийг бүтээсэн Питер Жексоноос санаа авснаа нуусангүй.

"Олон ангийн зураг авалтыг зэрэг хийгээд байгаад чи л буруутай гэж би Жексонд хэлсэн. Энэ түүхийг ярьвал дуусахгүй яриа болно. "Бөгжний эзэн"-ээс ялгаатай нь бидэнд эхлэл, өрнөл, төгсгөл гэж байхгүй. Дөрвөн өөр түүх байх юм" гэж Жеймс Кэмерон тодруулсан байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр