“ЦАГААН ХАД”-ЫГ ЗОГСООСОН НЬ ИРГЭДЭЭ БОДСОН ШИЙДВЭР


Засгийн газрын энэ сарын 17-ны өдрийн хурлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадан дахь Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг хаахаар шийдвэрлэсэн билээ. Харин энэ асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга өчигдөр мэдээлэл хийж уг шийдвэрийг буруу хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ талаар Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхан хэлэхдээ "Автотээврийн үндэсний төвөөс Гашуун Сухайтын тээвэр төлөвлөлтийг өнгөрсөн 12 сард зохион байгуулсан. Манай байгууллагаас Цагаан хаданд үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд "Хоногийн нэгдсэн график"-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэрний үр дүнд бид өдөрт 1630 тээврийн хэрэгсэл гаргасан байгаа, цаашлаад 2000 болгох тал дээр бид ажиллаж байна. Өнгөрсөн 7 дугаар сард таталт нэлээн бага байлаа, одоо засгийн газрын шийдвэртэй холбоотой эргэн сэргэж байна өчигдрийн байдлаар 1004 ачаатай тээврийн хэрэгсэл хилээр гарсан байна. үүнийг харахад эргэн сэргэх боломжтой бөгөөд бид ажиллаж байна. Хоногт 1700 тээврийн хэрэгслийг гаргавал бидний төлөвлөсөн төлөвлөгөө биелэх бөгөөд орон нутагт нэмэлтээр тээврийн хэрэгслийг явуулах ба аль нэгэн уурхай, аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа, ачилтаа зогсоо гэж хэлэхгүй гэхдээ эдийн засгийн төлөвлөгөөг маш нарийн сайн хийх ёстой байна. Өмнөговийн иргэдэд үлдэх тэр үлдэц бол илүү хүртээмжтэй үлдэнэ гэж бид харж байна.

Цагаан хадыг ямар үндэслэлээр яагаад хаасан бэ гэж хүмүүс их асууж байна?

Тэр газар нутагт хүмүүс амьдарч байна. Уртын уртад явдаг 4000 жолооч тэнд амьдарч байна, амьдрах нөхцөл байдал ямар байгааг бид анзаарах ёстой. Машин явахад үзэгдэх орчин хязгаарлагдаж байна өнөөдөр гаалийн хяналтын талбайд нэмэн өртөг шингэж байж ажиллах нөхцөлөө яагаад сайжруулахгүй байна, тэнд жолооч нар хэцүүдэж байна гэж ярихын оронд уртын уртад явж буй 4000 гаруй жолооч яах вэ гэсэн асуудал байна. Зарим аж ахуйн нэгжүүдээс бас буруу мэдээлэл явж байна. Бид жолооч нарыг зам дээр биш кэмпдээ амардаг байгаасаа гэж хүсч байна тэр зохицуулалтыг ч мөн хийх болно, хяналтыг тавьж төр засгийн шийдвэрийг дагах болно. Автотээврийн үндэсний төв энэ ачаа тээврийг 1500-1600 болгох ажлыг зөв зохион байгуулсан. Өнгөрсөн оны сүүлтэй харьцуулбал 800-900 тээврийн хэрэгсэл л хилээр гарч байсан. Оргил үедээ 1200 байсан бол одоо энэ тоо тогтмол тоо болж өөрчлөгдсөн. Одоо 1700 болгож байж бидний төлөвлөгөө биелэгдэнэ. Дээрээс Хятад улсын зах зээлд нүүрс, түүхий эдийн ханш унаагүй энэ үед зөв зохион байгуулж хүртээмжтэй тээвэрлэх ёстой байна. Бид аюулгүй ажиллагаанд мөн хяналт тавьж техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарахаас гадна жолооч нарыг өвлийн хүйтэн, зуны халуунд зам дээр бус амрах байранд байрлуулан амруулдаг болох тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. "Хоногийн нэгдсэн график"-ын дагуу явбал хангалттай 2000 тээврийн хэрэгсэл хилээр нэвтрэн ажиллах боломжтой бөгөөд жолооч, аж ахуйн нэгж байгууллагууд Автотээврийн үндэсний төвтэйгээ хамтраад одоо байгаа энэ ачааллаа бууруулан ажиллах боломжтой юм.

Цагаан хадан дахь гаалийн хяналтын үйл ажиллагааг хааснаас хойш нөхцөл байдал ямар байгаа вэ?

Хааснаас хойш хүндэрсэн нөхцөл байдал байхгүй, зарим аж ахуйн нэгжүүд маань эсэргүүцэл гаргасан байсан. Бусад аж ахуйн нэгжүүд маань энэ тогтоолыг дэмжиж байгаа. Учир нь Цагаан хаданд Хайрхан багийн 3000 иргэн, байнгын ирж очдог 6000-7000 иргэн амьдарч байна. Бид тэдгээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Төрөөс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн бизнесийн ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үгэнд битгий автаасай гэж хүсч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр