ЕРӨНХИЙ САЙД НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын "Чайналко" компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сүүлийн өдрүүдэд Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ урьд өмнөхөөс илт багассан нь ямар учиртайг Ерөнхий сайд уулзалтад оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас тодруулж, экспортын хэмжээг урьдын хэмжээнд хүргэх талаар санал солилцов. Хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ багассан шалтгааныг холбогдох албанаасаа нарийн тодруулсан мэдээллийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэдгээ ноён Элчин сайд хэллээ.

"Чайналко" компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян, манай группийн хувьд Тавантолгой, Оюутолгойн төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалт, мөн Тавантолгойгоос хилийн боомт хүртэлх автозамын болон бусад дэд бүтцийн ажилд хамтран оролцох сонирхолтой байна гэлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсээ Монголдоо боловсруулж байж экспортлох бодлого барьж байгаа талаар байр сууриа илэрхийлэв. Мөн "Чайналко" компани нь Монгол Улсын Засгийн газрын энэ бодлого болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд манай улсын өмнө говьд байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уухайн төсөлд оролцох боломжтойг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18