​Ж.ЭНХБАЯР: АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЭЛ СОНИН БИШ БАЙНА


Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газраа огцруулах болсон шалтгаанаа ийнхүү тайлбарлалаа. Тэрбээр " 800 тэрбум төгрөгийг концесс нэрээр Засгийн газар дотроо хувааж хүртэж байна. Монгол Улсыг барьцаанд тавьж авсан зээлийг яагаад хувийн компаниуддаа өгч байгаа юм бэ.

60 тэрбумын албан тушаалын наймааны асуудал яагаад яригдах болов. Авлига, албан тушаалын энэ бохир үйл ажиллагаануудыг цэвэрлэх цаг нь болсон. Ардын нам л үүнийг хийхгүй бол өөр төрийг цэвэрлэх бодитой улстөрийн хүчин байхгүй. Гэмт хэрэгжсэн тогтолцоог тас цохиж, цэвэрлэж авахгүй бол улс оронд, бидний ирээдүйд аюултай.

Би сонгогчдод амлалт өгсөн байгаа. Тэр амлалтанд дээрээ байх болно. УИХ-ын гишүүнийг нэр төртэй амжилттай гүйцэтгэнэ. Шударга бүхний төлөө тэмцэнэ. Албан тушаал эрх мэдэл сонин биш байна. Авлига хээл хахуулийн холбоо гинжийг тас цохихгүй бол улс оронд аюул учраад байна гэдгийг мэдэрсэн. Төр нь төр шиг, нам нь нам шиг, Засаг нь засаг шиг байлгах цаг үеийг бид хүсч, нэгдэж, тэмцэж байна.

Улс орны эрх ашиг, амин чухал асуудлыг ярьж чадахгүй, цалин, тэтгэвэр тавьж чадахгүй байж, албан тушаалыг ашиглан хувийн ашиг сонихолдоо ашиглаж болохгүй. Албан тушаалтнуудад хариуцлага тооцож чаддаг гэдгийг мэдрүүлэх ёстой. Улстөрийн бусад нам, бүлэг дэмжинэ гэдэгт итгэж байна. Монголчууд шударга, төр нь цэвэр байх ёстой. Цөөнхөд үйлчилсэн арчаагүй байдлаасаа салах ёстой" гэлээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18