Каталоны "Барселона" бразил довтлогч Неймарыг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй хэмээн үзэж, Испанийн шүүхэд ханджээ.
Клубын мэдэгдлээс үзвэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул Неймар 8.5 сая евро төлөх ёстойгоос гадна мөн клубт учруулсан хохирлынхоо төлөө нэмж 10 сая евро төлөх ёстой гэнэ. Хэрвээ хөлбөмбөгч эдгээр мөнгийг төлөхгүй бол түүнийг худалдан авсан Францын ПСЖ клуб төлөх ёстой гэж үзэж буйг ч дурьдсан байна.
Францын ПСЖ Неймарыг 222 сая еврогоор "Барселона"-гаас худалдан авснаар тэрбээр дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болоод байгаа билээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна