МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТАД СУУСАН ЗАЛУУС СОЛОНГОСЫГ ЗОРИНО


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын КОЙКА-гийн санхүүжилттэй Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалт явуулдаг бөгөөд төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгон ажиллаж байна. Энэ сарын 22-нд тус төвөөр дамжсан дөрвөн залуу сурсан мэргэжлээрээ мэдээллийн технологийн компанид ажиллахаар Солонгос улсыг зорихоор боллоо.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Бид залуучуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготой хобби клубуудыг дэмжих, залуучуудыг мэдээллийн технологи болон гадаад хэлэнд мэргэшүүлэх, гарааны бизнесийг дэмжих оффис, компьютер интернет үйлчилгээгээр үнэ төлбөргүй ханган ажиллаж байна. Манай сургалтын төвд суралцсан залуучууд БНСУ-ын найман аж ахуйн нэгжийн аутсорсинг захиалгыг тогтвортой гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэх бүрэн бололцоотой. Тухайлбал 2017 оны 8-р сарын 22-нд БНСУ-руу дөрвөн суралцагч маань мэдээллийн технологийн чиглэлээр 3 сарын хугацаанд дадлагажигчаар явна. Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвд Програмчиллын ангийг амжилттай төгсөгч Л.Бадрал, Г.Бат нар "ХҮИЗ" Холдинг компанид, Д.Сайнзаяа, Н.Нямбаяр нар нь "МИКА" ХК-д ажиллах юм.

Монгол Улсын ирээдүйг мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжил авч явах тул залуучуудаа жава, веб хөгжүүлэгч, веб дизайн, веб админстратор, /JAVA, Web designer, Web developer, Web administrator/ зэрэг 1-3 сарын хугацаатай сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна.

Мөн залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр Олон улсын гэрчилгээтэй инженерийн шалгалтад оролцохыг дэмжин шалгалтын хураамжийг Бизнес Инкубатор Төвөөс гаргахаас гадна тус төвд бүртгэгдэн амжилттай ажиллаж байгаа залуучуудад сар бүр 440,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэхүү төслийг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын КОЙКА-гийн санхүүжилтээр Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж буй бөгөөд БНСУ-ын мэдээллийн технологийн хэд хэдэн аж ахуйн нэгжүүд тус төслийг дэмждэг.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нь залуучуудыг дэмжин хөгжүүлэх бүхий боломжийг бүрдүүлэх, бидэнд хязгааргүй нөөцтэй мэдээллийн технологийн салбар нээлттэй байгаа гэдгийг залуучууддаа ойлгуулах, боломж бололцоог нь нээх чиглэлээр ажиллаж байна. Бүх сургалтууд нь үнэ төлбөргүй явагддаг. Одоо залуучууд маань хичээх л үлдлээ. Манай төвд ирэхийг урьж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр