ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНИЙГ ӨМНӨХ САРТАЙ ХАРЬЦУУЛАХАД 2.4 ХУВИАР ӨСЧЭЭ


2017 оны 8-р сарын 16-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.4 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 16-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5 хувь, үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.1 хувь, ямааны ястай махны үнэ 4.3 хувиар буурч, адууны ястай махны үнэ 1.6 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.2 хувь, адууны ястай махны үнэ 1.4 хувиар буурч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 8-р сарын 16-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6410 төгрөг, үхрийн /ястай/ мах 7380 төгрөг, үхрийн цул мах 8625 төгрөг, адууны /ястай/ мах 5275 төгрөг, ямааны /ястай/ мах 4500 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 8-р сарын 16-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 3.9 хувь, савласан дээд гурил болон задгай 1-р зэргийн гурил 8.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 6.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 1.9 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.7 хувь, задгай 1-р зэргийн гурил 3.3 хувиар өсч, савласан 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 16-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 16-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 32.6 хувь, луувангийн үнэ 105.3 хувь, байцааны үнэ 10.6 хувь, хүрэн манжингийн үнэ 2.0 хувиар өсч, сонгины үнэ 2.5 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 1.1 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 8-р сарын 16-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.0 хувь, "Элекстер" /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурч, задгай сүүний үнэ 8.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өсч, "Элекстер" /0.5 литрийн/ сүүний үнэ 1.1 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр