СЭЛБЭ ГОЛ ДЭЭГҮҮР ТҮР ГҮҮР ТАВИХ ХӨРӨНГИЙГ ДАРУЙ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛОВ


Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Ингэснээр уулзваруудаар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, ачаалал буурсан гэдгийг Замын цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна.

Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Хотын дарга хэлэхдээ "Зүүн эргэхийг хориглосонтой холбоотой иргэдийн байр суурь 2 янз байна. Зарим иргэдэд гарч байгаа хүндрэлтэй холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргаж, холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, төв замын ачаалал буурсан ч туслах замуудын ачаалал нэмэгдсэн учраас замын цагдаагийн албан хаагчид туслах замууд дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Хэд хэдэн газар энэ шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө хийгдэх ёстой байсан зам засварын ажил хийгдээгүй байна. Тухайн замуудад хийгдэх ажлыг энэ долоо хоногт багтаах хэрэгтэй. Жишээлбэл, Төв шуудангийн уулзвар дээр баруун эргэх зам нарийн учраас автобус багтахгүй хүндрэл учирдаг. Өргөсгөх хэрэгтэй. Үүнээс гадна гол түгжрэл үүсээд байгаа бөхийн өргөөний уулзварын асуудлыг шийдэх, Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьж, ачааллыг хөнгөлөх асуудлын хөрөнгийг даруй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн иргэдэд мэдээллийг илүү тодорхой өгөх шаарлагатай байна." хэмээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр