“ЦАГДААГИЙН ОЛИМП”-ООС МАНАЙ ТАМИРЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ


АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн цагдаагийн спортын наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож ганзага дүүрэн ирлээ. Бага тамирчдыг цагдаагийн байгууллагын удирдлагууд болон ар гэрийнхэн нь угтан авч баяр хүргэсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатараар ахлуулсан 25 офицер, ахлагчийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Цагдаагийн байгууллагын баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж 14 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 33 медаль хүртэж, монгол цагдаагийн сүр хүч, бэлтгэл, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг дэлхийн түвшинд харууллаа.

Манай тамирчин-алба хаагчид буудлага, хүчний гурван төрөлт буюу пауэрлифтинг, мотоспорт, чөлөөт болон сонгомол чөлөөт бөх, бокс, жүдо, жюү жицү, каратэ гэх спортын найман төрөлд амжилттай оролцсон юм.

Түүнчлэн манай тамирчид Цагдаагийн спортын наадмын рекордыг шинэчлэн тогтоосон амжилт үзүүлэв. "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Баярмаа хүчний гурван төрөлтийн эмэгтэйчүүдийн 30-39 насны ангиллын хэвтээ шахалтын тэмцээний 63 кг-ийн жинд өрсөлдөж дэлхийн цагдаагийн тоглолтын рекорд амжилт тогтоож, алтан медаль хүртлээ. Мөн ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн тактик тусгай бэлтгэлийн тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч Ш.Алтанбагана хүчний гурван төрөлтийн тэмцээнд 212.5 кг-ыг шахаж, 270 кг-ыг татаж, нийлбэр дүнгээр 482.5-ыг өргөж рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд мөн алтан медалийн тавцанд зогссон юм.

Дэлхийн Цагдаагийн спортын наадамд цагдаагийн алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийг сайжруулах, түүнчлэн мэргэжлийн спортын ур чадварыг сайжруулах ажлын стрессийг бууруулахд чиглэгддэг байна. Анх 1967 онд "Цагдаагийн олимп" нэртэйгээр АНУ-ын Сан Диего хотноо зохион байгуулагдсанаас хойш хоёр жил тутамд уламжлал болгон явагдсаар иржээ. Монгол Улсын цагдаагийн байгууллагын тамирчдын хувьд гурав дахь жилдээ оролцож буй бөгөөд 2011 онд спортын зургаан төрөлд өрсөлдөж 20 медаль, 2015 онд спортын таван төрөлд авхаалж самбаа сорин 15 медаль хүртсэн амжилт үзүүлж байсан юм. Энэ жилийн тэмцээнд 95 орны 10 мянга гаруй тамирчин-алба хаагч спортын 50 гаруй төрлөөр өрсөлдсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр