ЭЛВИС ПРЕСЛИГ 40 ЖИЛИЙН ДАРАА ЭХНЭР НЬ УЯРАН ДУРСАВ


Рок-н-роллын хаан Элвис Пресли ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш яг 40 жил өнгөрч байна. Түүний эхнэр Присцилла Преслигийн гэрийн ойролцоо энэ гунигт өдөр 50 мянган үнэнч фэн нь цуглаж, хүндэтгэл үзүүлж, зул асаасан юм. Харин 72 настай Присцилла Пресли нөхрөө энэ өдөр дурсан томоохон ярилцлага өгснийг товчлон хөрвүүлэн хүргэе.

"Тэр тухайн үеийн нэг хэвшмэл байдлыг эвдэж, бүх талаараа онцгойрч гарч ирсэн юм. Зөвхөн дуулах, хөгжимдөхдөө ч бус хувцаслалт, сайхан төрхөөрөө тэр бүхнийг мартахад хүргэж байлаа.

Гэхдээ бүх зүйл түүний гайхалтай хоолойноос эхэлдэг байв. Дуу хоолойнд нь хүмүүс шууд дурлана. Дуулаад эхлэхэд нь цугласан олон дотроо "Надад л зориулж дуулж байна" хөөрч баярлана. Би ч гэсэн концертийг нь үзэхээр очихдоо анх яг ингэж мэдэрсэн. Ганцхан надад зориулж буй юм шиг хөөрч, орчин тойрноо мартчихсан.

Түүнд бүгд хайртай. Одоо ч хайртай хэвээрээ... Тэр өглөө сэрэхдээ ч гайхалтай сайхан харагддагсан. Заримдаа би ширтээд л байна, ширтээд л байна. Мөн ч их ширтдэг байсан даа...Тэр хийсэн бүх зүйлдээ төгсөн сайн байлаа.

1977 оны наймдугаар сарын тэр Элвисийн өөд болсон өдрийг би бодохгүй байж чаддаггүй юм. Гэхдээ одоо ч гэсэн олон мянган хүн түүний минь хийсэн бүтээсэн сайн сайхан бүхнийг санаж, дурсаж яваа. Түүнийг минь дурсах гэж олон хүн энд ирдэг.

Нас барснаас нь хойш яг 40 жил болоход хэн ч мартаагүй. Сая бүр 50 мянган хүн ирж, хүндэтгэл үзүүлж, бид хамтдаа дурссан. Бидний ганц охин Лиза Мари Пресли ч ирсэн. Охин маань хоёр их охиноо дагуулж ирсэн юм.

40 жилийн дараа ч хүмүүс бүр олуулаа болж ирж байгаа. Хэрвээ тэр минь байсан бол гудамжинд цугласан тэр олон хүнийг хараад, өөрийг нь одоо ч хайрлаж, үгүйлж байгааг харах байлаа..." хэмээн Присцилла Элвис дурсан ярьжээ.

Домогт дуучны үхлийн тухайд олон талын яриа бий. Зарим нь одоо ч түүнийг амьд гэдэгт итгэсээр байгаа.

Гэхдээ албан ёсоор бол 1977 оны наймдугаар сарын 16-нд эмийн тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас амьсгал хураасанд тооцогддог. Элвис Пресли 1970 оноос хойш ачааллаа бүрэн дааж ажиллахын тулд олон цагийн турш нойр хүргэхгүй, эрч хүчтэй байлгах эмийг бага багаар хэрэглэх болсон гэдэг. Аажимдаа эмгүйгээр байж чадахаа больжээ.

Таалал төгссөн өдөр болсон явдлын талаар хэвлэлээр дурьдахдаа "Элвис тэр өдөр шүдний эмчийнхээс их оройтож гэртээ ирсэн. Мөдхөн хийх концерт болон өөрийнх нь хувийн амьдрал, эмийн хамааралтай болсон талаар ном бичиж гаргасан найзаа гэж явсан хүмүүсийнхээ талаар ихэд эмзэглэн ярьсаар байжээ. Ингээд зуршил ёсоороо өглөө унтахаар эм уусан. Гэвч янз бүрийн бодол түүнийг амраахгүй байсан тул эмийн тунг нэмж хэрэглэсэн..." хэмээн тэмдэглэсэн байдаг.

Рок-н-роллын хаан Элвис Пресли ид гялалзах 42-хон насандаа ертөнцөөс одсоноос хойш 40 жил өнгөрсөн ч хэдэн сая хүний сэтгэлийг эзэмдэж, сэргээсэн хэвээр байгаа билээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр