Нүүрсний тээвэрлэлтэд зарим хүндрэл үүсээд байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дараахь шийдвэрийг гаргалаа. Үүнд:
• Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтыг орчин үеийн рентген аппаратаар тоноглохыг Сангийн сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт,
• Нүүрсний экспорттой холбоотой БНХАУ-ын талд гарч байгаа саатлыг арилгах талаар тус улсын талтай хэлэлцэж шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд нарт,
• Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна