НИЙСЛЭЛД ШИЛЭН ТЕНДЕРИЙН ЖУРАМ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭНЭ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг"-ийг байгууллаа.

Жил бүрийн нийслэлийн төсөвт бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагааны зардал тусгагдаж дулааны улирал эхэлмэгц Улаанбаатар хотын нийгмийн болон бусад дэд бүтцийн ажлууд хэрэгжиж эхэлдэг. Гэвч бүтээн байгуулалт, нийслэлийн худалдан авах үйл ажиллагааны тендерийг тойрсон хардлага иргэдийн зүгээс гардаг нь нууц биш. Нийслэлийн Засаг дарга 2016-2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө "Технологийн ухаалаг шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй Улаанбаатар хот" болгох зорилт тавьж, шат дараалсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь намар бүр урд дараалал, хэл ам дагуулдаг хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулж иргэдийн цаг зав, санхүүг нь хэмнэх захирамж гаргасан нь залуу эцэг эхчүүдэд таалагдсан шийдвэр болоод байгаа билээ.

Технологийн дэвшлийг ашиглан иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулсан дараагийн алхам нь нийслэлийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг шилэн болгох, хүссэн иргэн, аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын болон худалдан авах ажлын явцад шууд хяналтаа тавьж, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх ахлан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр