Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын тоон судалгааг сар болгон үндэсний статистикийн газраас мэдээлдэг билээ. Өчигдөр өнгөрсөн сарын судалгааг танилцууллаа. Энэ оны долоон сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 37.5 мянгад болсон байна. Харин 27.1 (72.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (11.3%) мянган хүнээр, өмнөх сараас 2.0 (6.7%) мянган хүнээр буурсан ажээ. Ажилгүй иргэдийн 14.3 (52.6%) мянга нь эмэгтэйчүүд байгаа юм байна. Түүнчлэн бүс нутгаар нь аваад үзвэл бүртгэлтэй ажилгүй иргэдээс Улаанбаатарт 7.9 (29.2%) мянга нь, Төвийн бүсэд 5.7 (20.9%) хангайн бүсэд 5.3 (19.7%) зүүн бүсэд 3.2 (11.7%) мянган иргэд ногдож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна