Б.БААТАР: Х.БАТТУЛГА АХ АА, ТАНЫ ЯЛАЛТЫН 40-50 ХУВЬ НЬ У.ХҮРЭЛСҮХ АХЫН ГАВЬЯА ШҮҮ


Б.Баатар болон У.Хүрэлсүх нар Женко Баттулгыг Ерөнхийлөгч болгосон. Одоо У.Хүрэлсүхийг МАН-ын даргад уралдуулах гэж байгаагаа энэ ярианд бас дурдсан байна. Тэдний жудаггүй үйлдлээ инээд хөөр болгон увайгүй хүүрнэж байгааг сонссон хэнд ч У.Хүрэлсүхийг хоёр сар дагаж мөрдсөн гэсэн үлгэр домог худлаа байж таарсан. Энэ бол Б.Баатарын зориуд дэглэсэн жүжиг. Үүндээ У.Хүрэлсүхийн ойрын хамаатны хүмүүс, цагдаагийн ажилтнуудыг татан оролцуулж, ээлжит шоугаа тавьж байгаа гэсэн ойлголт төрж байна.

Тэдний утасны ярианы бичлэгийг сийрүүлэн нийтлэв. Мөн яриаг доорх видео бичлэгээс сонсож болно.

Б.Баатар: Сайн байна уу, Та.

У.Хүрэлсүх: Бичлэг хийгээгүй биз дээ.

Б.Баатар: За яршиг бичлэгээ унтраачихая. Рекорд пауз авчихая.

У.Хүрэлсүх: Чи бичлэг хийсэн байж магадгүй шүү.

Б.Баатар: Ямар аймаар юм бэ, ийм нэр хүндтэй ч болчих гэж.

У.Хүрэлсүх: Зүгээр ч байж чадахаа байсан. Хүнтэй ч юм ярьж чадахаа байсан байна шүү дээ. Чамтай л ярьж байна. Чамаас өөр хүнтэй бол ярих ч үгүй шдээ.

Б.Баатар: За ярих ч үгүй, Шадар сайд хаагуур яваад байна.

У.Хүрэлсүх: Баяр наадмын комиссоо хийж байна шдээ. Надад бас үндсэн ажил байна шүү дээ.

Б.Баатар: Байна л даа, одоо харин тийм. Хөөш, та өнөөдөр орой яах юм. Гурав, бүгдээрээ уулзах юм уу. Үгүй юм уу, за хэн … Оюука над руу хэлээд би юу яасан шдээ. Тулга ахад юм хэлсэн шдээ. Өнөөдөр уулзах уу гэсэн. За яг шүү гэсэн шдээ уг нь.

У.Хүрэлсүх: За яахав, өнөөдөртөө амжихгүй. Маргааш л больё. Чи хаагуур байгаа юм.

Б.Баатар: Заа за, би жимдээ л байна. Одоо жим хийж хүн шиг байя аа. Өөөрөө дэвшиж байгаа юм шиг гүйлээ, хэд хоног өвчтэй юм шиг.

У.Хүрэлсүх: За одоо тэгээд баяр хүргэе. Уясан морио уралдуулж, түрүүлсэн бөх уяач их сайхан болж байна шдээ. Ойлгомжтой.

Б.Баатар: Харин тийм, уяа ч их сайхан байна өө. Би бас одоо тэгээд…

У.Хүрэлсүх: Хөгийн, хөгийн юм их боллоо доо. Одоо тэгээд уулзаж байгаад ярья даа. Үлгэр домог шиг л юм …

Б.Баатар: Үлгэр домог шиг болсоон болсон, харин тийм ээ. Та нэг юу яах юм биш үү. Цаадахтайгаа нэг ярьсан нь дээр юм биш үү. Би бол ерөнхийдөө бол хэлчихсэн байгаа. Тэгээд өнөөдөр тэгвэл “Топор"-той уулзчихъя л даа тэгвэл. Таныг чинь “Топор" гэдэг шдээ. Таны нууц нэр Топор шдээ. “Топор"-той уулчихмаар байна гээд л инээгээд л байна лээ. Би тэгээд хэлсэн байхгүй юу.

Би тэгээд хэлсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол таны ялалтын чинь бараг л 40-50 хувь нь юу бол энэ хоёр чинь ингээд Хүрэлсүх ах шүү дээ. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү гэсэн. Харин тийм ээ, тэднийг бол арчих ёстой байсан. Тэгээгүй нь гээд, учир нь тэр байна гээ л татаж унаад байна лээ.

У.Хүрэлсүх: Өөр юу байна.

Б.Баатар: Эрлийз морьд дээр их баярлаж байгаа цаадах чинь. Ганцаараа үзээд суугаад татаж унаад байсан.

У.Хүрэлсүх: Би чамд морь морь гэж хэлээ биз дээ.

Б.Баатар: Энэнээс илүү би яаж дэмжихэв дээ гэсэн чинь… Хүн болгон л тэгсэн байна лээ.

У.Хүрэлсүх: Дараа нь одоо тэрүүгээр чинь өөрөө байдалд орсон шдээ.

У.Баатар: Та нар ч алдаг хүмүүс шүү. Зах яахав уулзаж байгаад ярина аа. Өнөө орой юм уу, маргааш залгая за юу. Оюука та хоёр байж байгаарай.

Б.Баатар: Тэгээд юу юм биш үү ах. Оюукатай ярьж байя. За тэгий, за баярлалаа ах …

Б.Баатар: Одоо тан руу оръё оо. Таныг бас уралдуулмаар байх юм одоо.

У.Хүрэлсүх: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуульяа гэж ярьсан. За яахав, нэг нь ч уралдаад түрүүлчих шиг боллоо.

Б.Баатар: Яваад л байгаа биз дээ. Одоо таныг түрүүлүүлнэ ээ.

У.Хүрэлсүх: Тэр ч одоо ер нь их ойрхон болчихоод байгаа шдээ. За тэгье, тэгээд уулзаж байгаад ярья.

Б.Баатар: За.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18