ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: СПОРТ БОЛ МИНИЙ САЙН МЭДДЭГ САЛБАР


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын "Азийн хүүхдүүд" спортын наадмын хорооны удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Олон Улсын "Азийн хүүхдүүд" спортын наадмын хорооны Ерөнхийлөгч Д.Е.Глушко, тус хорооны дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Олимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн М.М.Бариев, Гүйцэтгэх захирал В.В.Максимов, Олон Улсын "Азийн хүүхдүүд" спортын наадмын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.А.Хатылыков нар оролцов.

Олон Улсын "Азийн хүүхдүүд" спортын наадмын хорооны Ерөнхийлөгч Д.Е.Глушко уулзалтын эхэнд тус наадмыг Монгол Улсад анх удаа 2020 оны 6 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар танилцууллаа. Олон Улсын "Азийн хүүхдүүд" спортын наадмыг Монгол Улсад ийнхүү зохион байгуулах талаар хоёр тал 2016 онд Засгийн газрын түвшинд ярилцаж тохирчээ.

Манай Улсын хувьд Олон Улсын "Азийн хүүхдүүд" спортын наадмыг анх 1996 онд ОХУ-ын Саха Улсын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн цагаас баг тамирчдаа оролцуулж байсан. Мөн өнгөрсөн хугацаанд Монголоос 650 тамирчин оролцож 193 медаль авч, медалийн тоогоор Азийн орнууд дунд 3 дугаар байрт орсон амжилт үзүүлжээ. Уг наадмыг спортын 16-22 төрлөөр, Азийн 30 гаруй орны 16 хүртэлх насны хүүхдүүдийн дунд явуулдаг юм байна. Сүүлийн наадамд 37 орны тамирчид оролцож байжээ.

Олон улсын "Азийн хүүхдүүд" спортын наадам нь Олон улсын Олимпийн хороо, Азийн Олимпийн зөвлөлийн ивээл дор зохиогддог билээ. Энэ наадам 2012 оноос ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн.

2020 оны Олон улсын "Азийн хүүхдүүд" спортын наадамд монгол үндэсний бөхийн барилдааныг нэмж оруулах гэж байгааг тус наадмын хорооны Ерөнхийлөгч Д.Е.Глушко онцоллоо. Ингэснээр монгол үндэсний бөхийн барилдааныг дэлхийд сурталчлах зорилготой хэмээсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Би өөрөө спортын хүн учраас үүнийг сэтгэлээсээ дэмжиж, бас нөгөө талаар санаа зовж байна. Энэ наадмыг зохион байгуулахад шаардагдах стадион, дэд бүтэц, зохион байгуулалтын талаар санаа зовж байгаа юм. Үүний цаана Монгол Улсын нэр хүнд бий" гээд "Спорт бол миний сайн мэддэг салбар. Орчин үед сошиал ертөнцөөс болж хүүхдүүд биеийн тамир, спортоор хичээллэх нь багассан. Ийм үед олон улсын хүүхдийн спортын наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар болж байгаа нь сайн зүйл. Үүнд санаа тавьж, дэмжиж ажиллана" хэмээн хэллээ.

Энэ наадмыг нутагтаа зохион байгуулахаар олон орноос хүсэлт ирсэн боловч Монгол Улс нь ОХУ-тай хөрш төдийгүй Азийн бүх оронтой сайн харилцаатай, монгол хүүхдүүд спортод их авьяастай зэргийг харгалзан 2016 онд энэ шийдвэрийг гаргасан гэдгийг Олон улсын "Азийн хүүхдүүд" наадмын хорооны удирдлагууд онцолж байлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр