Нямдорж нарт холбогдох гэм буруутай эсэх шүүх хуралдаан энэ сарын 14-ны буюу өчигдөр 8:30 цагт эхэлж, түр завсарлан өнөөдөр өглөө 8 цаг 30 минутад үргэлжилсэн юм. Шүүх хуралдаанаас Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав нарын таван хүнийг гэм буруугүй гэж үзэж цагаатгаж, Г.Нямдорж С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлжээ. Ийнхүү шүүх хуралдааны явцад дээрх хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр төлөх асуудлаар хохирогчтой ярилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан 30 минутын хугацаагаар түр завсарлаад байгаа юм.
Б.Ирээдүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна