Ус цаг уур, орчны шинжилгээний газраас сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байх тул иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулсаар байгаа билээ. Өчигдөр л гэхэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт аадар бороо, мөндөр орсны улмаас нэг хүн нас барсан байна. Тодруулбал, тус сумын Цагаанчулуут багийн нутагт байрлах үерийн даланд 48 настай эрэгтэй Э нас баржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна