​​САЙДЫН "СУУДАЛТАЙ" ДҮЙХ ГАРЫН ҮСЭГ


МАН-ынхан Мэргэжлийн тодотголтой засгийн газраа унагахаар шийдэж, албан тушаалын тохиролцоо явагдаад эхэлчихсэн тухай чих дэлсэх боллоо. Одоогийн байдлаар УИХ-ын 22 гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэл дээр гарын үсгээ зурсан байна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар бол гарын үсэг зурсан гишүүдэд Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан Л.Энхболд М.Билэгт, Ж.Энхбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Д.Сумьяабазар, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Л.Элдэв-Очир, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ нар байгаа аж.

Үндсэн хуулийн 45.4-т зааснаар бол УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр 19 гишүүн л Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн бол УИХ-аар хэлэлцүүлэх нөхцөл бүрддэг бөгөөд чуулганы хуралдаанаар гишүүдийн 51-ээс дээш хувь нь дэмжвэл саналыг нь хүлээн авах горимтой байдаг. Тодруулбал УИХ-ын 76 гишүүний 39 нь огцруулах асуудлыг дэмжвэл засаг унана гэсэн үг юм.

МАН-ын дотоодод өрнөж байгаа намын даргын суудлын төлөөх "зодоон" өнгөн дээрээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хооронд өрнөж байгаа мэт харагдаж байгаа ч хөшигний ард фракц хоорондын сэм хуйвалдаан байгаа сураг байна. Тодруулбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Сү.Батболд фракцаасаа Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргилыг зүтгүүлэхээр сэм хуйвалдсан гэх. Харин хотын фракциа намынхаа их хурал, бага хурал дээрээ унагаж чадахгүйгээ мэдсэн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдтэй нэг нэгээр нь уулзаж сайдын суудал амлаж гарын үсэг зуруулж, хороо найруулж эхэлжээ. Ямартай ч У.Хүрэлсүх Ерөнхий сайд болбол хоёрдугаар ээлжинд "хоолонд орох" эзэд эхнээсээ тодроод эхэлсэн тухай улстөрийн хүрээнийхэн цайны хачир болгон ярьж байна. Тодруулбал, МАН-ын даргад Ж.Энхбаяр, УИХ-ын даргад Ц.Нямдорж, Монгол Улсын Шадар сайдад Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайдад УИХ Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Боловсролын сайдад Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдад Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайдад Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайдад Д.Сумьяабазар, Х.Болорчулуун, Хуульзүйн, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайдад Г.Занданшатар, Уул уурхайн сайдад Я.Содбаатар нар тохиролцсон гэх мэдээлэл байгаа юм.

Н.Цэндбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18