Х.БАТТУЛГА: АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ НЬ УЛС ОРОНД ТУЛГАРААД БАЙГАА ХАМГИЙН ТОМ АЮУЛ


Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын үндэсний телевизээр ярилцлаганд орохдоо Монгол Улсын маш том аюул нь ажилгүйдэл, ядуурал хэмээн онцлон хэлсэн юм. Тэрбээр энэ тухайгаа "Нэн тэргүүнд маш том хоёр аюул байна. Тэр бол ажилгүйдэл, ядуурал. Зөв үү. Ажилгүй хүн ядуу байна. Ядуу хүн боловсролдоо анхаарах боломж байхгүй. Эрүүл мэнддээ анхаарч чаддаггүй. Тиймээс нэн тэргүүнд бүгдээрээ ажилтай болох ёстой. Түүний тулд Монголд байгаа бизнесийн орчинг тэлэх ёстой. Гадагшаа чиглэсэн бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийх ёстой. Тэр төслүүдийн зураглал, судалгаа, ТЭЗҮ бүгд бэлэн болсон.

Ажилгүйдэл, ядуурлын тал дээр сонгуулийн үеэр бүх хүн санал нэг байсан. Ажлын байрыг бүтээн байгуулалтаар бий болгодог. Тиймээс ажилтай байхын тулд бүтээн байгуулалт хийх ёстой. Дэд бүтэц гэж асар том бүтээн байгуулалт бий. Төмөр зам байна. Би Зам тээврийн сайд байхдаа Азийн хөгжлийн банкаар зургийг нь гаргуулсан болохоор авто замуудын ажил хурдан явж байгаа юм. Үүнийг ярихаар намайг шүүмжилдэг.

Энэ том бүтээн байгуулалтаа монголчууд өөрсдөө хийгээсэй гэж би боддог. Ажлын дөртэй, мэргэжилтэй болоосой. Өнөөдөр ямар ч ажлын дөргүй хүнийг ажил дээр тавьчихаад чи ажил хийж чадахгүй байна гэж загнадаг. Ажлын дөртэй болгохын тулд бид хөгжлийн хөтөлбөрүүдээ, хөгжлийн бодлогоо баталсан байх ёстой.

2010 онд батлагдсан хөтөлбөрүүдийн нэг нь энэ. Хөгжлийн олон хөтөлбөр батлагддаг. Харамсалтай нь цаасан дээр л үлддэг. Монголчууд ажил хийдэггүй, хөдөлмөрлөдөггүй болохоор энэ ажлын байр дээр гаднаас хямд ажиллах хүч орж ирж байгаа юм" хэмээн ярив.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18