ГУРВАН ОРНЫ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ИЛТГЭЛ ТАВЬНА


Улаанбаатар хотод энэ сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд "Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц, соёл, нийгэм, боловсрол" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болох ажээ.

Тус хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн, Тэнгэр дээд сургууль, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн хамтран явуулна. Мөн Буриадын их сургууль болон БНХАУ-ын Нефтийн их сургуулиуд хамтран 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Харин Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнд суурилан гурван улсын жишээгээр тогтвортой хөгжлийн үйл явцын олон талт асуудлыг шүүн хэлэлцэж, санал бодлоо солилцоно.

Түүнчлэн хөрш орнууд тогтвортой хөгжихөд нийгэм, соёл, боловсролын салбарын гүйцэтгэж буй үүрэг, гарч буй өөрчлөлт, тулгарч буй саад бэрхшээл, цаашдын чиг хандлага зэрэг асуудлаар гурван орны эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний 30 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 20 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 22 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 22 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 23 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27